Шууд Chart

Дархлаажуулалтад хамрагдах нь танд ямар ач холбогдолтой вэ

2016-11-01 14:55:10

Нийт хүн ам, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах ажлын нэг чухал хэсэг  нь халдварт өвчнөөс сэргийлэх нийгмийн арга хэмжээ болсон вакцинжуулалт юм. Манай улсад цагаан цэцэг өвчний эсрэг вакциныг 1923 оноос, сүрьеэгийн эсрэг вакциныг 1946 оноос, халдварт саагийн вакциныг 1965 оноос, сахуу-хөхүүл ханиад-татран вакциныг 1967 оноос, улаанбурханы вакциныг 1973 оноос, В хепатитын вакциныг 1991 оноос, сахуу-хөхүүл ханиад-татран-В хепатит-В хэв шинжийн хемофилус эсрэг вакцин 2005 оноос, улаанбурхан-гахай хавдар-улаануудын хавсарсан вакциныг 2009 оноос вакцинжуулалтанд хамруулж, Монгол улсын Дархлалын Үндэсний Хөтөлбөр боловсрогдож батлагдан, 2000 оноос эхлэн Дархлаажуулалтын хуулийг мөрдөж эхэлсэн.

Заавал хийх дархлаажуулалтыг Засгийн газраас баталсан үндэсний товлолын дагуу харьяа аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллага, сум өрхийн эмнэлгүүдэд үнэ төлбөргүй хийгдэг.

ЗААВАЛ ХИЙХ ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮНДЭСНИЙ ТОВЛОЛ

Заавал хийх дархлаажуулалтын анхны болон давтан тунгаас хоцорсон хүнд дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг нөхөн дархлаажуулалт гэнэ. Харин хүн амын дархлалын ерөнхий түвшин буурахаас  сэргийлж, урьд нь заавал хийх дархлаажуулалтанд хамрагдсан эсэхийг үл харгалзан дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийг нэмэлт дархлаажуулалт гэнэ. Халдварт өвчин гарч болзошгүй нөхцөлд тархвар судлалын заалтаар иргэдэд нэмэлт дархлаажуулалт хийдэг. Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэн өөрийн хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хэрэглэхийгсайн дурын дархлаажуулалт гэнэ. Иргэд халдварт өвчний эрсдэл өндөр улсоронд зорчих, ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалан тухайн ажил эрхэлж байгаа хүн холбогдох журмын дагуу дархлаажуулах бэлдмэл хэрэглэх тохиолдолд сайн дурын дархлаажуулалтад хамрагдах ёстой.

Та вакцин тариулсанаар халдварт өвчнөөс хамгаалж, урьдчилан сэргийлэх, халдварт өвчний тархалтыг хязгаарлах, товлосон хугацаандаа вакцинаа хийлгэснээр дархлаа тогтох, халдвар авах эрсдлийгбууруулах, халдварт өвчнийг устгах зэрэг хүний эрүүл мэнд төдийгүй нийгэм ба эдийн засгийн хувьд ач холбогдолтой. Олон нийтэд хэрэглэхээр зөвшөөрөгдсөн вакциннь аюулгүй, дархлаа үүсгэх чадвартай, хадгалахад тогтвортой байх ёстой. Вакцин нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн, аюулгүй, үр дүнтэй болох нь судалгаа, лабораторийн шинжилгээгээр батлагдсан, хадгалах /сэрүүн, харанхуй газар, +2ºС–+8ºС-д хөргөгчид/ ба тээвэрлэх нөхцлийг /+2ºС–+8ºС, хөлдөөж болохгүй/ хангасан, вакцины хэрэглэх хугацаа нь хэтрээгүй, хадгалах, тээвэрлэх нөхцлийг хангасан эсэхийг заах шошгон дээрх индикатор үзэх зэрэг мэдээллийг сувилагчаас асуух хэрэгтэй.

Иргэн бүр цаг хугацаанд нь дархлаажуулалтдаа бүрэн хамрагдсанаар өөрийгөө болон хүүхдээ халдварт өвчний эрсдлээс бүрэн хамгаална.

Эх сурвалж: НЭМХ

 


Дархлаажуулалтад хамрагдах нь танд ямар ач холбогдолтой вэ  
Үзсэн: 1681 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй