Шууд Chart

“Фридрих Эбертийн сан”-гийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав

2016-11-03 14:46:28

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр ХБНГУ-ын “Фридрих Эбертийн сан”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан удирдагч Ч.Оюунгэрэлийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд Улсын Их Хурал шинээр бүрэлдэж, олон шинэ, залуу гишүүд орж ирсэн. Үүнийг дагаад шинэ туслах, зөвлөхүүд олноороо ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг танай сангийн хөтөлбөрийн хүрээнд Германд дадлагажуулж, сургаж өгөх тал дээр туслалцаа үзүүлж, хамтран ажиллах хүсэлт тавих гэсэн юм хэмээн онцоллоо.

ХБНГУ-ын “Фридрих Эбертийн сан”-гийн Монгол дахь төлөөлөгчийн газрын төсөл хариуцсан удирдагч Ч.Оюунгэрэл Байнгын хорооны даргыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд ирэх оны гуравдугаар сарын дундуур шинэ суурин төлөөлөгч ирэх товтой байгааг дуулгалаа. Тэрбээр “Манай сан үе үеийн Парламенттай нягт хамтын ажиллагаатай байж ирсэн бөгөөд улс төр, Парламентын үйл ажиллагааг сайжруулах үүднээс УИХ-ын гишүүдийн туслах, зөвлөхүүдийг ХБНГУ руу явуулж, туршлага судлуулдаг байсан. Энэ хамтын ажиллагаа нэг хэсэг зогсонги байдалд байсан ч таны тавьсан саналыг цааш нь уламжилж, хамтран ажиллахад бэлэн” гэсэн юм.

Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааг өргөжүүлэх бусад асуудлаар санал солилцлоо.


“Фридрих Эбертийн сан”-гийн төлөөлөгчийг хүлээн авч уулзав  
Үзсэн: 811 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй