Шууд Chart

АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллерыг хүлээн авч уулзав

2016-11-03 17:10:14

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Мануэл Микаллертай уулзаж, цаашид эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал бодлоо солицлоо.



Энэ үеэр дэд тэргүүн Мануэл Микаллер Монгол Улсын Засгийн газрын хоорондын компакт гэрээний дагуу "Мянганы сорилтын сангийн хөтөлбөр" 2013 онд амжилттай хэрэгжиж дууссан. Уг хөтөлбөрийн хүрээнд эрүүл мэндийн салбарт нийт 42 сая ам.долларын санхүүжилт бүхий халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношлох, үр дүнтэй өртөг багатай эмчилгээгээр хангах зорилго бүхий төсөл хэрэгжүүлсэн байна.

Мөн хүн амын дунд халдварт бус өвчний тархалт, нас баралтыг бууруулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах чиглэлээр ажилласан талаар мэдээлэл өглөө. Өнөөдрийн байдлаар АНУ-ын хэд хэдэн төрийн бус байгууллагууд эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхийг сайжруулах, эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлах, хамтарсан мэс засал хийх, эмч мэргэжилтнүүдэд сургалт явуулах зэрэг чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Цаашид хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд залуучуудын эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл амьдралын хэв маяг, зан үйлийг төлөвшүүлэх чиглэлээр Энхтайваны корпустай хамтран ажиллах, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэх асуудлаар ярилцлаа.

Мөн агаарын бохирдлын эрүүл мэндийн нөлөөллийг судлах, хамтарсан судалгаа явуулах, Халдварт өвчний тандалт судалгааны чиглэлээр, эрдэм шинжилгээ, судалгаа хийх, лабораторийн чадавхийг сайжруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа дэд сайд Л.Бямбасүрэн уламжиллаа.


АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл Микаллерыг хүлээн авч уулзав  
Үзсэн: 894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй