Шууд Chart

Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Казахстан улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2016-11-04 14:46:06

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр өнөөдөр Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.И.Кобландиныг хүлээн авч уулзлаа.



Уулзалтын үеэр хоёр орны эдийн засаг, улс төр, соёлын болон бусад салбарт хамтын ажиллагаагаа цаашид өргөжүүлэх, нэгэнт хүрсэн түвшинг нэмэгдүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой ирэх оны нэгдүгээр сард, Казахстан улс тусгаар тогтносны 25 жилийн ой энэ оны арванхоёрдугаар сард тохиох юм байна.

Элчин сайд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг ойн арга хэмжээнд оролцохыг урилаа. 


Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр Казахстан улсын элчин сайдыг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 660 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй