Шууд Chart

Л.Аюурзана агсны нэрэмжит УАШТ эхэллээ

2016-11-07 17:56:30

Сагсан бөмбөгийн спортын нэрт тамирчин, дасгалжуулагч Л.Аюурзана агсны нэрэмжит УАШТ өнөөдөр СТО-нд нээлтээ хийлээ. 16 хүртэлх насны УАШТ 5 өдрийн турш Улаанбаатар хотноо үргэлжлэнэ. Тэмцээнд Улаанбаатар хотын болон орон нутгийн 44 баг ур чадвар сорин өрсөлдөж эхлээд байна. Нээлийн тоглолт өнөөдөр өглөө СТО болон Баянгол дүүргийн 22 дугаар сургууль зэрэг эхэлсэн. Хөвгүүдийн ангилалд Багануур, "Мэжик Балл" багууд тоглолтын салхийг хагалсан бол охидын тоглолт Баянхонгор, Өмнөговь аймгийн багаар эхэлсэн байна.

МСБХ-ны төлөвлөгөөнд багтан жил бүр нэрэмжит тэмцээн нь зохиогддог Л.Аюурзана агсан Монголын өнөө цаг үеийн шилдэг тамирчин дасгалжуулагчдыг төрүүлэн гаргасан байдаг. Тэрбээр ЕБС-ийн сурагч байхдаа Үндэсний шигшээ багт багтаж, улмаар 70 жилийн түүхтэй "Алдар" спорт хорооны сагсан бөмбөгийн баг, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж олон жил энэ спортод үр бүтээлтэй ажиллажээ. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Л.Аюурзана агсны нэрэмжит УАШТ эхэллээ   
Үзсэн: 2298 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Н.Бадарч [59.153.115.xxx] 2016-11-08 21:11
Л .Аюурзана агсан бол 1950-иад он эхлэн нийслэлийн 2-р дунд сургуульд байхаас эхлэн Сагсан бөмбөгөөр амжилттай хичээллэж Алдар нийгэмлэгийн сагсан бөмбөгчдийн эхлэлийг тавьсан тамирчин юм. Алдар нийгэмлэг дасгалжуулагч Моломжамцын удирлага дор Аюурзана, Юра, Ким, Цэрэнчойнхор нар анх нар анх тоглож УАоос ШТ байнга МУИС|Чоён, Балдан| Замчин |Дашзэвэг,Сандууз Чулуунгомбо | нийгэмлэг Барилгачин дасгалжуулагч Бямбадорж |Бадарч, Ганбат, Алтандөш, Пүрэв, Болд| Соёл |Минжүүр,Бямбажав,Цогт |, Хөдөлмөр|Дамдинбазар, Содномзундуй| нийгэмлэгүүд оролцож байлаа. Аюурзана бол Монголын сагсан бөмбөгийн үндсийг тавьж, түүхийг бүтээгчдийн эгнээнд зүй ёсоор багтах ахмад тамирчдын нэг болно

Бидэнтэй нэгдээрэй