
Энэ сарын 27-нд Японы Осака хотод “Талын салхи-Монгол баяр” өдөрлөг болох гэж байна. Энэхүү өдөрлөгийг Осака дахь Ерөнхий консулын газраас Улс тунхагласны баярыг тохиолдуулан эх орноо сурталчлах зорилгоор Монгол-Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг угтан зохион байгуулах гэж байгаа юм.
Өдөрлөгт Кансай бүсэд амьдарч байгаа Монголчууд болон Японы хоёр мянга гаруй иргэн оролцоно гэж зохион байгуулагчид нь үзэж байна. Өдөрлөгийн үеэр Монгол үндэсний дуу хөгжим, бүжгийн тоглолт, төрөл бүрийн наадгай, биеийн тамирын тэмцээн болохоос гадна монгол хоол болон бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ, ноос ноолууран бүтээгдэхүүний загварыг танилцуулах арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн энэ үеэр итгэмжлэл, паспортын сунгалт, нотариатын үйлчилгээ үзүүлж эрх зүйн зөвлөгөө өгөх булангууд ажиллуулах юм байна.
Осака хот дахь Ерөнхий консулын газар “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд уламжлалт соёл, урлагаа сурталчлах, боловсрол, спортын болон хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь энэхүү Монголын өдөрлөг юм.
Японы Осака хотод “Талын салхи-Монгол баяр” өдөрлөг болно | ||
Үзсэн: 518 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.