Бага хурлыг зохион байгуулах Ажлын хэсэг, дэд хороодын ээлжит COPTIME19 хурал өнөөдөр /2026.07.04/ болж байна. Тус хуралдааныг БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир удирдан явуулж, өнгөрсөн хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, дэд хороодын ажлын явц, шийдвэрлэгдсэн ажлууд болон тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ.
COP17 бага хурал зохион байгуулагдахаас 14 хоногийн өмнө болон хурал дууссанаас хойш 6 хоногийн хугацаанд хурлын зохион байгуулагдах талбай болон цэнхэр бүсийн барилга байгууламж НҮБ-ын эзэмшилд шилждэг уламжлалтай. Тиймээс яг нэг сарын дараа цэнхэр болон ногоон бүсийн барилга байгууламж, гадна талбайн ажлыг дуусгаж НҮБ-д хүлээлгэн өгөх юм.
Өнөөдрийн байдлаар өмнөх 18 удаагийн COPTIME хуралдаанаас нийт 201 үүрэг даалгавар өгөгдсөнөөс биелэлт 87.5 хувьтай, СОР17 бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц 68 хувьтай үргэлжилж байна.

| Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал Монгол Улсад зохион байгуулагдахад 43 хоног үлдлээ | ||
| Үзсэн: 64 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.