Шууд Chart

Орон нутагт архивын бичиг баримтын хадгалалт, хамгаалалт тулгамдсан асуудал хэвээр байна

2026-07-04 11:10:17

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ орон нутагт ажиллах үеэрээ Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцав.

Тус аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Улсын бүртгэлийн байгууллагын орон нутаг дахь салбар нэгжийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог батлах тухай” Б/07 дугаар тушаалаар 41 албан хаагчийн орон тоотойгоор батлагдсан бөгөөд өдгөө Иргэний улсын бүртгэлийн тасаг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тасаг, Хуулийн этгээдийн улсын бүртгэл гэсэн бүтэцтэйгээр  үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, аймгийн төв Арвайхээр болон сумдын нэгжүүд, E-Mongolia цахим системээр дамжуулан иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллаж байна.

Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  албан хаагчид салбарын дэд сайдтайгаа уулзах үеэр улсын бүртгэлийн үйлчилгээний талаар салбарын хэмжээнд баримталж буй бодлого, шийдвэр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, тулгамдсан зарим асуудлын талаарх санал, хүсэлтээ уламжлав.

Тухайлбал, орон нутагт үйлчилгээ үзүүлж буй улсын бүртгэлийн байгууллагад архивын бичиг баримтыг зориулалтын дагуу хадгалж, хамгаалах асуудал хүндрэлтэй байдаг бөгөөд тус хэлтэст архивын нягтаршуулсан шүүгээ нэн шаардлагатай байгааг онцлов. Энэхүү асуудалд Хууль зүй, дотоод хэргийн яамны зүгээс дэмжлэг туслалцааг бүрэн үзүүлж ажиллахаа илэрхийллээ. 


Орон нутагт архивын бичиг баримтын хадгалалт, хамгаалалт тулгамдсан асуудал хэвээр байна  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй