
"Мөнх Өлзий" энтертайнментийн бүтээл "Надын аав мангар" УСК үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Киноны зохиолч, найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллажээ. Киноны гол дүрд Д.Түвшинтөр /Төтө/, МҮОНТ-н хөтлөгч Д.Одзаяа нар тоглосон бөгөөд жүжигчин Төтөгийн анхны гол дүрд тоглосон кино болж байгаагаараа онцлог юм.
Үзэгчид “Надын” гэдэг үгэн дээр хэл маргаан үүсгээд байгаа ч уран бүтээлчид нь “Бид Монгол хэлээ доромжлох буруу суртал хийх гэсэн зүйл байхгүй. Кино зохиолын хувьд хүүхдийн хэллэгээр бичсэн юмаа” хэмээн тайлбарлалаа.
“Надын аав мангар” УСК нь инээдэм, драмын төрлийн кино бөгөөд өнчирч үлдсэн хүүдээ эхийн хайрыг орлож байгаа аав хүү хоёрын хөгжилтэй бөгөөд хөнгөн гуниг харуулсан кино юм. Энэхүү кино маргаашнаас бүх кино театруудаар гарч эхлэх гэж байна.
“Надын аав мангар” киноны нээлт маргааш болно | ||
Үзсэн: 1598 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.