Шууд Chart

“Алтан өд-2016” наадмын бүртгэл эхэллээ

2016-11-25 11:37:07

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах "Алтан өд-2016" наадмын бүртгэл  эхэлжээ.

Энэ удаагийн наадмыг Монголын утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойн хүрээнд зохиох юм байна. “Алтан өд-2016” наадамд уран бүтээлчид яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэсэн төрөлд өрсөлддөг билээ.

Харин энэ жилийн хувьд дууны яруу найргийн төрлийг нэмэх талаар Монголын зохиолчдын эвлэлийн хорооны удирдах зөвлөлийн гишүүд ойрын хугацаанд хуралдах юм байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Алтан өд-2016” наадмын бүртгэл эхэллээ  
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй