Шууд Chart

Ус бол чандмань эрдэнэ

2016-12-01 11:23:10

“Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” хөтөлбөрийн тогтвортой байдлыг баталгаажуулах үндэсний хэмжээний зөвлөлдөх уулзалт өчигдөр боллоо. Энэхүү арга хэмжээг нээж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн оролцож үг хэллээ.

Тэрбээр ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд ус бохирдуулах хүчин зүйлсийг тогтоож, эрсдлийг үнэлэх, бохирдлоос урьдчилан сэргийлэх үүднээс 2012 оноос эхлэн ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хот суурин газрын хоёр ус хангагч байгууллага, жижиг суурин газрын 6 байгууллагуудад “Усны аюулгүй байдал” хөтөлбөрийг нэвтрүүлснээр өнөөдрийн байдлаар хот суурин газрын 22 ус хангагч байгууллага (нийслэл, 21 аймгийн ус хангагч байгууллага), жижиг суурин газрын 23 байгууллага (Дорноговь аймгийн 14 сум, Өмнөговь аймгийн 7 сум, Дорноговь аймгийн Алтанширээ сумын эрүүл мэндийн төв, Нийслэлийн Найлах дүүргийн 109-р бага сургууль) болж өргөжиж 1 сая 900 гаруй хүн ам уг төлөвлөгөөний үр ашгийг хүртээд байна.

Ундны усны аюулгүй байдлыг хангах чиглэлээр манай яамнаас зохион байгуулж байгаа ажлыг байнга дэмжиж ирсэн Барилга, хот байгуулалтын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Ус сувгийн удирдах газар, Нийгмийн эрүүл мэндийн, Барилга архитектурын сургуулийн төлөөлөл болж хүрэлцэн ирж ач холбогдол өгч байгаад хувиасаа талархал илэрхийллээ.



Мөн энэ үеэр Монгол улсын усны аюулгүй байдлын төлөвлөгөө хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх түншлэлд байгууллагаар идвэхи зүтгэлтэй ажиллаж, хүн амыг аюулгүй ундны усаар хангахад салбар дундын хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжих, мэргэжлийн манлайлалтай ажилласан байгууллага хамт олныг алдаршуулан өргөмжлөл гардуулсан юм.


Ус бол чандмань эрдэнэ  
Үзсэн: 1181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй