Шууд Chart

Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна

2016-12-01 17:26:02

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн болон ЭМЯ-ны газрын дарга нар өнөөдөр “Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх нь” техник туслалцааны төслийн үйл явцтай танилцлаа.

Төслийн багийн зүгээс харьяалагдах яамд болон төр, хувийн хэвшлийн эмнэлгийн төлөөлөл, ЭМД-ын газрын төлөөлөлд сургалт явуулж, судалгаа хийж, мөн арга зүйн болон судалгааны баримт бичгүүдийг боловсруулан ажилласан талаарх мэдээллийг өглөө.

Дэд сайд Л.Бямбасүрэн тус төслийн үр дүнтэй ажлуудыг төлөвлөн хийж буйг талархалтай хүлээн авч, ажлын явцтай нь тогтмол танилцаж байхыг хүслээ.

Тус төсөл нь эрүүл мэндийн даатгалын байгууллага болон хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, нийгмийн даатгалын системийн гүйцэтгэлийг сайжруулж, иргэдийн, ялангуяа амьдралын түвшин доогуур иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах хүртээмжийг дээшлүүлэх гол зорилготой бөгөөд 2013 оны 3 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн байна.

Төслийн санхүүжилтийн зардлын 1,5 сая ам.долларыг Японы ядуурлыг бууруулах сангаас АХБ-аар дамжуулан буцалтгүй тусламжаар олгож байгаа бол МУ-ын Засгийн газраас 200 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний зардлыг гаргажээ.


Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бэхжүүлэхээр ажиллаж байна  
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
зочин [202.126.91.xxx] 2016-12-01 17:36
Тухайн жилдээ эрүүл байж татвараа төлөөгүйн төлөө дараа жил нь 2нугалж 138400 төгрөг төлөх нь хэр зөв шийдвэр вэ дарга нар та нарт бага мөнгө боловч ард иргэдэд ямар их мөнгө гэж бодож байна та нар

Бидэнтэй нэгдээрэй