Шууд Chart

"Үүлэн цэнхэр хангай" дуу

2016-12-04 13:53:29

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг, Төрийн шагналт Ц.Чинзоригийн ая "Үүлэн цэнхэр хангай" дууг залуу дуучин Б.Эрдэнэхүүгийн дуулснаар та бүхэнд хүргэж байна.
 
Үүлэн цэнхэр хангай 
 
Үүл гижигдэм найгасан
Арын номин шугуй
Үрэл борхон жимс нь
Атганд унагадаг хангай
Өглөө дуулсан дуу минь
Өдөржин хургадаг шугуй
Нөмгөн цагаан манан
Нөмөрт нь хоргоддог хангай
Зэрлэг халиун буга нь
Мөчрийг нь хөнддөггүй шугуй
Зүс нь цоохор янзага нь
Сөгдөж төрдөг хангай
Хотлын мэлмийд үнсүүлсэн
Үндэс бүтэн шугуй
Хорж хотойхын учиргүй
Үүлэн цэнхэр хангай 


"Үүлэн цэнхэр хангай" дуу   
Үзсэн: 4088 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй