Шууд Chart

Монголын боулинг сонирхогчдын холбооны салбаруудын АШТ-ий медальтнууд тодорлоо

2016-12-12 11:21:28

Монголын боулинг сонирхогчдын холбоо, “МCS- Coca Cola” компанитай хамтран “Coca Cola Zero Bowling Championship” тэмцээнийг 2010 оноос зохион байгуулж ирсэн. Салбар бүрийн шилдгүүдийг тодруулдаг тус тэмцээнээс шалгарсан 10 гаруй салбарын 20 багийн шигшээ тоглолт өнгөрсөн бямба гарагт тун өрсөлдөөнтэй болж өнгөрлөө.

Салбартаа өнгөлдөг ч финалын шатанд амжилт үзүүлж байгаагүй хоёр шинэ баг энэ удаа аваргын төлөө өрсөлдөж, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”-ний баг хамт олон анх удаа түрүүлж, “IT Zone”-ын баг мөн анх удаа мөнгөн медалийн эзэн боллоо. Түүнчлэн 7 жилийн түүхтэй тэмцээнд бүгдэд нь оролцож байсан Санхүү, эдийн засгийн их сургуулийн баг өнөө жил хүрэл медалийн эзэд боллоо.

Энэ тэмцээний шилдэг тоглогчоор 245 оноо авсан Санхүү, эдийн засгийн их сургуулийн тамирчин, сагсны ОУХМ Б.Пүрэвдорж тодорлоо. Тэмцээн зохион байгуулагчдын зүгээс хувийн оноогоор 300 оноо авсан тамирчинд 10 сая төгрөг амласан ч өнгөрсөн 7 жилийн хугацаанд ийм амжилт үзүүлсэн тамирчин тодроогүй. Харин Б.Пүрэвдорж дээрх амжилтаараа тус тэмцээний дээд амжилтыг тогтоосон юм.

Энэ удаагийн тэмцээний гол онцлог нь гадаадын Элчин сайдын яамдын баг тэр дундаа Элчин сайд нар, дипломат ажилтнууд хүч сорьсон юм. Мөн Монголын шатрын холбооны дэд ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга асан, хошууч генерал Б.Баярмагнай холбоогоо төлөөлж оролцжээ. 2016 оны тэмцээнд давтагдсан тоогоор 4000 гаруй тамирчин, сонирхогч хамрагдсан байна. 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Монголын боулинг сонирхогчдын холбооны салбаруудын АШТ-ий медальтнууд тодорлоо   
Үзсэн: 1682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй