1945 онд атомын бөмбөгт өртсөн хотын нэг бол Нагасаки. Энэ эмгэнэлт үйл явдлаас 10 жилийн дараа буюу 1955 онд “Энхтайвны цэцэрлэгт хүрээлэн” байгуулж уг хөшөөг бүтээжээ.

Өндөр нь 9.7 метр, жин нь 30 тонн орчим "Энхтайвны хөшөө" нь их олон бэлгэдлийг агуулжээ. Баруун гараа өргөсөн нь атомын бөмбөгний аюул заналыг, зүүн гараа сунгасан нь энх тайвныг, баруун хөлөө нугалсан нь тухайн үеийн Нагасаки хотыг, зүүн хөл нь аврагдаж үлдсэн амь насыг илэрхийлж байгаа бол хагас нүдээ аньсан нь атомын бөмбөгийн дэлбэрэлтэд амь насаа алдсан олон мянган хүмүүс амгалан тайван нойрсохыг сүслэн залбирч байгааг харуулжээ.

Нагасаки хотын "Энхтайвны цэцэрлэгт хүрээлэн" нь эрт дээр үед шорон гяндан байсан бөгөөд дайн дажин, зовлон шаналал байхгүй эрүүл энх, амар тайван амьдрах хэмээх эрхэм дээд утгыг барин байгуулсан түүүхтэй юм байна.
Япон улс дахь “Монголын мэдээ” сувгийн сурвалжлагч Н.Базарсүрэн
Япон улс. Чиба муж
| Нагасаки хот дахь “Энхтайвны хөшөө” | ||
| Үзсэн: 2120 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.