
МҮСБХ-ны 21 аймгийн “Үндэсний лиг”-ийн тэмцээний улирлын тоглолтууд үргэлжилж байна. Зүүн бүсийн хоёрдугаар байрт бичигдэж буй Дундговь аймгийн баг улирлын найм дахь тоглолтоо Хэнтий аймгийн “Хэнтий Эбэг Хасумегаватт” багтай хийлээ.
Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн. Хэнтий аймгийн залуус өмнөх долоон тоглолтоос хоёр хожилтой гарч ирсэн. Тиймээс тэд үлдсэн тоглолтуудад хожигдох эрхгүй болсон юм. Улмаар Хэнтий аймгийн баг бүх хүчээ шавхан тоглож байсан юм.
Дөрвөн үеийн турш ширүүн өрсөлдсөн бөгөөд тоглолтын цаг дуусахаас өмнө 11 секундын өмнө Хэнтий аймгийн багийн тоглогч н.Шижирбат алсын зайн шидэлтээ амжилттай болгож, тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн. Улмаар нэмэлт цагт ялагч тодрохоор болов.
Нэмэлт цагт Дундговь аймгийн баг довтолгоондоо тун нямбай байж, өрсөлдөгчөө 126:118-аар буулган авлаа. Тус тоглолтод н.Баярбат 31 оноо, долоон оновчтой дамжуулалт өгч багаа тэргүүлжээ.
Мөн н.Батмөнх 29, н.Анар 18 оноо авсан юм. Харин Хэнтий аймгийн багаас О.Эрдэнэцогт 40 оноо, 11 самбар авсан бол н.Цолмонжаргал 18 оноо, 11 самбар, н.Шижирбат 16 оноо авав. Дундговь довтолгооны хувь болон бөмбөг таслалтаар өрсөлдөгчөөсөө илүү байсан хожлын үндэс болжээ.
Дундговь аймгийн баг улирлын тав дахь хожлоо авсан бол "Хэнтий Эбэг Хасумегаватт" зургаа дахь хожигдлоо амслаа.
Дундговь улирлын тав дахь хожлоо авав | ||
Үзсэн: 1745 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.