
Зүүн бүсийг нэг ч хожигдолгүй тэргүүлж буй "Эрдэнэт Икон" ээлжит тоглолтоо Өвөрхангай аймгийн багтай хийлээ. Өвөрхангай аймгийн баг легионер тоглогч Б.Моррисыг эгнээндээ нэгтгэж, хоёр тоглолт дараалан хожоод байсан юм.
“Эрдэнэт Икон” багийн хувьд улирлын эхнээс тун жигд тоглож, өрсөлдөгчдөө хожсоор яваа. Тоглолтын эхний хагас тэнцүүхэн өрнөсөн бөгөөд “Эрдэнэт Икон” багаас Ч.Фанчес, А.Уинстон нар тун гайхалтай тоглолт үзүүлсэн юм. Өвөрхангай аймгаас Брэндон Моррис багаа оноо авалтаар тэргүүлэв.
Сүүлийн хоёр үе улам өрсөлдөөнтэй боллоо. Улмаар тоглолтын цаг дуусахаас хоёр секундын өмнө Өвөрхангай аймгийн багийн тоглогч Б.Дархантөгс алсын зайн шидэлтээ амжилттай болгон тооны харьцааг 113:113 болгон тэнцүүлсэн. Нэмэлт цагт “Эрдэнэт Икон” бүх талаараа илүүрхэж, өрсөлдөгчөө 132:123-аар буулган авч улирлын найм дахь хожлоо байгуулав.
Тус тоглолтод А.Уинстон 34 оноо, Ч.Фанчес 28 оноо, 16 самбар, Чадраавал 18 оноо 11 самбар авсан байна. Харин Өвөрхангайгаас Б.Моррис 41 оноо, 14 самбар, найман бөмбөг таслалт хийжээ.
Мөн н.Билгүүн 21 оноо, 12 оновчтой дамжуулалт, Э.Цэрэнбаатар 19 оноо, 14 самбар авсан юм. "Эрдэнэт Икон" багаараа 45 хувьтай довтолсон бол Өвөрхангай ердөө 35 хувьтай довтолсон аж. Мөн самбарын тулаанд "Эрдэнэт Икон" илүү байсан юм.
“Эрдэнэт Икон”-ы ялалтын цуврал үргэлжилсээр байна | ||
Үзсэн: 1240 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.