Шууд Chart

МТХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит оны хаалтын тэмцээн эхэллээ

2016-12-16 14:59:46

Монголын таеквондогийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын тэмцээн өнөөдөр Спортын төв ордны "А" зааланд эхэллээ. Хот хөдөөгийн 42 клубын 800 гаруй тамирчид тулаан болон үзүүлэх тоглолтын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байна. Холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит энэ оны хаалтын тэмцээнд Улаанбаатар хотын бүх дүүрэг, клубуудын шигшээ баг тамирчид хөдөө орон нутгаас, хамгийн холоос Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай тэргүүтэй 10 гаруй аймгийн баг тамирчид оролцож байна.

Тэмцээнд оролцогч охид, хөвгүүд бага насны 5-6, 7-8, 9-11 насны ангилалд, өсвөрийн тамирчид 12-14, 15-17 гэсэн ангилалаар нийт 42 жинд аваргуудаа тодруулна. МТХ-оос энэ онд хөдөө орон нутгийн тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, байнгын тэмцээн уралдаанаар хангах зорилгоор таван аймагт бүсчилсэн байдлаар 12 тэмцээнийг зохион байгуулжээ. 


 

Нийтэлсэн: Б.Батхолбоо

МТХ-ны Ерөнхийлөгчийн нэрэмжит оны хаалтын тэмцээн эхэллээ   
Үзсэн: 2260 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй