
АНУ-ын Вашингтон хотноо “Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах 66 дахь удаагийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. “Нэг дэлхий –Нэг мөрөөдөл, Дэлхийн мисст хамтдаа” уриан дор 120 орны гоо бүсгүйчүүлийг нэгтгэсэн энэ тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн Алтангэрэлийн Баярцэцэг оролцсон.
“Дэлхийн гоо бүсгүй” шалгаруулах тэмцээний үнэлгээнд энэ жил нэгэн шинэ зүйл орж ирсэн нь MOBSTAR аппликэйшн байсан. MOBSTAR аппликэйшнаар дамжуулан гоо бүсгүйчүүдэд санал өгөх нь тэмцээний шалгаруулалтын нэгэн томоохон “үнэлгээ” байсан юм.
Олон улсын миссийн тэмцээнд амжилт үзүүлэх орнуудын таамаглалыг гаргадаг дэлхийн хамгийн томоохон сайт болох Missosology-д Монгол Улсыг гуравдугаар байрт жагсаан оруулж онцолсон ч хүн амын тоо багатай учраас санал асуулга дээр түрүүлж чадахгүй байх магадлалтай хэмээн бичиж байсан билээ.
Гэвч гурван сая хүн амтай Монгол Улсын иргэд саналаа идэвхтэй өгснөөр А.Баярцэцэг "Олон нийтийн санал асуулга буюу масс хандалт"-аар тэргүүлж 120 гаруй орны гоо бүсгүйчүүдээс 11 дүгээр байрт шалгарлаа.
Энэ бол Монголын “мисс”-үүдийн хувьд түүхэн үйл явдал гэж дүгнэж байна.
"Дэлхийн мисс-2016" тэмцээнд Монгол Улсын мисс А.Баярцэцэг шилдэг 11 дүгээр байрт шалгарлаа | ||
Үзсэн: 3859 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.