
ХБНГУ-ын Бремэн хотод болсон Латин бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн “МOONDANCE” бүжгийн клубын тамирчид амжилттай оролцоод ирлээ.
Тэмцээний эхний шалгаруулалтаас тэд “Шилдэг 12” багийн нэгээр шалгарч, хагас шигшээд өрсөлдөхөөр үлджээ. Харин хагас шигшээ тэмцээнээс зургаадугаар байрт буюу финалын шатанд шалгарч, тэндээсээ тавдугаар байрт орсон байна.
Энэ нь Монгол Улсын бүжгийн спортын түүхэнд улсын рекорд амжилтаа урагшлуулсан үйл явдал болсон төдийгүй анх удаа Азийн хамтлаг финалд шалгарсан өндөр амжилт болжээ.
Манай багийн өмнө ОХУ-ын хоёр баг мөн ХБНГУ-ын хоёр баг орсон ба Монгол Улс тус хоёр улсын араас гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна.
“Бид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг "Moon dance club" нэртэй жижиг клубын дэргэдэх, хүсэл зорилгоороо нэгдсэн оюутан залуус. Цаашид манай бүжгийн спортын тамирчид медалийн төлөө өрсөлдөх бүрэн боломжтой гэдгийг илтгэсэн тэмцээн болж өндөрлөлөө. Энэ бол эх орондоо оруулж байгаа бидний “хувь нэмэр” юм гэж тэмцээнд оролцогсод ярьж байна.
Латин бүжгийн Дэлхийн Аварга Шалгаруулах тэмцээнд тус баг хамт олон өмнө хоёр удаа оролцож байжээ. Бүжгийн спортын тамирчид 2016.12.17-ны өдөр эх орондоо хүрэлцэн ирсэн байна.
Финалын шатанд бүжиглэсэн тэдний "Мөcөн хатан" бүжгийн бичлэгийг хүлээн авна уу.
Д.Нарантуяа
Монголын бүжгийн спортын тамирчид дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгдлээ | ||
Үзсэн: 755 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.