
12 дугаар сарын 19-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 37 хувьцаат компанийн 21,068 ширхэг хувьцаа арилжигдсанаас 30 хувьцаат компанийн хувьцаа өсч, 5 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 2 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Түшиг уул” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Газар сүлжмэл” 14.86%, “Мерекс” 13.46%-иар тус тус өслөө. Мөн 2,913 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 310,012,650.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ өдөр "MSE ALL" индекс 835.81 нэгж болж 1.78%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,448,230,768,317.00 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
21.068 ширхэг хувьцаа арилжжээ | ||
Үзсэн: 1158 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.