
Оны шилдэг шүлэг шалгаруулах "Болор цом" наадам ирэх оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн төв Чойбалсан хотод зохион байгуулагдахаар болсон. 2017 онд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн мэндэлсний 70 насны ой тохиож буй.
Тиймээс “Болор цом” наадмыг "Эрээн цавын эвдрээгүй найрагч" хэмээн олноо хүндлэгдсэн аглагхан талын их найрагчдаа зориулж, түүний нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн юм байна. "Болор цом" наадмын бүтээл авах хугацаа эхэлжээ.
Тодруулбал 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 2017 оны нэгдүгээр сарын 20 хүртэлх хугацаанд Монголын Зохиолчдын Эвлэлийн байранд бүтээлийг хүлээн авахаар болсон ба цахимаар авахгүй юм байна.
Б.Отгонбавуу
"Болор цом" наадмын бүтээл авах хугацаа эхэлжээ | ||
Үзсэн: 511 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.