Шууд Chart

Жон Леженд охиндоо зориулан дуу зохиожээ

2016-12-28 09:11:37

Холливудын алдарт хосуудын нэг, дуучин, хөгжимчин, Гремми наадмын 9 удаагийн шагналтан Жон Леженд, загвар өмсөгч Крисси Тейген нар 2007 Стерио дууныхаа клипний зураг авалтын үеэр анх танилцаж байжээ. 7 жилийн туршид хосууд үерхсэний эцэст тэд 2013 онд Итали улсад хуримаа хийсэн. Харин тэд гэрлэснээсээ хойш 2016 оны 4 дүгээр сард охинтой болсон.

Хосууд охиндоо Луна Синоне Стивен хэмээх нэр хайрлажээ. Хосууд охиныхоо  зургийг анх инстаграм хуудаснаа байрлуулж, олон нийтэд дэлгэсэн. Охины зургийг интернетэд харсан түүний шүтэн бишрэгчид Лунаг аавтайгаа адилхан хэмээн тодорхойлсон байдаг. Тэгвэл алдарт дуучин Жон Леженд хайрт охиндоо зориулан "Love me now " буюу одоо ч чамд хайртай хэмээх дууг зохиож, дуулсан байна. Шинэхэн аавын хувьд охиндоо ямар их хайртайгаа, халамжтай болохоо энэхүү дуугаараа өгүүлэхийг зорьжээ.

Түүний охиндоо зориулсан энэхүү дуу одоогийн байдлаар цахим хуудаснаа тавигдсан цагаас хойш 43 сая хэрэглэгчид үзэж сонирхжээ. Түүнчлэн Жон Леженд 12 дугаар сарын 2-нд "Darkness and Light нэртэй өөрийн шинэ цомгийг олны хүртээл болгоод байгаа юм. Түүний охиндоо зориулсан бүтээсэн уран бүтээл ч энэхүү цомогт багтжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Жон Леженд охиндоо зориулан дуу зохиожээ  
Үзсэн: 1310 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй