Шууд Chart

Циркийн бар, арслангууд 7 хоногт 250 кг үхрийн мах, 10 кг лууван, 250 ширхэг өндөг иддэг

2017-01-05 13:25:44

Монголын Үндэсний циркийн урилгаар өнгөрсөн сарын 24-нөөс эхлэн ОХУ-ын нэрт найруулагч, продюсер Демидовоор удирдуулсан “Олон улсын циркчид" Монголын үзэгчдийн мэлмийг мялааж байна. Энэ циркийн хамтлагт Ази, Европын 10 гаруй орны шилдэг 54 циркчин багтжээ.

Циркийн үзүүлбэрт сургуультай араатан амьтад болох цагаан бар, цагаан арслангийн үзүүлбэр багтаж байна. Мөн мотоциклтой залуусын амь эрссэн тоглолтыг үзэж болох аж. Колумб, Их Британи, Франц, Итали болон Ази, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнуудын жүжигчид энэ удаагийн тоглолтод нэгджээ.

Дахин давтагдашгүй онцгой циркийн үзүүлбэрүүд, дуу болон гэрлийн өндөр зэрэглэлийн техник технологийн дэвшлүүдийг ашигласан нь маш сонирхолтой, үзүүштэй байна гэдгийг үзэгчид дуу нэгтэй хэлж байлаа. Тус хамтлаг өмнө нь Польш, Герман, Англид тоглож байсан бөгөөд Азийн орнуудаас анх удаа манай улсад тоглож байгаа нь энэ ажээ.

Сонирхуулахад, бар, арслан хоёр амьд байгаль дээр бие биетэйгээ "таардаггүй". Гэвч циркийн үзүүлбэрт багтсан энэ хоёр амьтныг бүр багаас нь "нөхөрлүүлснээр" өнөөдөр ижил дасал болжээ. Тэдний нөхөрлөлийг "бүтээхэд" их цаг хугацаа, хөдөлмөр шаардсан тухай бар сургагчид хэлж байлаа. Бар, арслангууд долоо хоногт 250 кг үхрийн мах, 10 кг лууван, 250 ширхэг өндөг иддэг байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Циркийн бар, арслангууд 7 хоногт 250 кг үхрийн мах, 10 кг лууван, 250 ширхэг өндөг иддэг   
Үзсэн: 1525 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2017-01-06 09:07
ховдог гайхал вэ
Зочин [202.179.23.xxx] 2017-01-05 14:32
HUNII MAHAAR HOOLOLSON NI DEER YUM BAINA.

Бидэнтэй нэгдээрэй