
Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо, Монголын пара пауэрлифтингийн холбоо хамтран энэ цаг үеэс эхлэн нэгэн тугийн дор нэгдэж, үйл ажиллагаа, тэмцээн уралдаанаа зохион байгуулахаар боллоо. Пауэрлифтингийн хэвтээ шахалтын 8 дахь удаагийн УАШТ-ий өмнө, пара пауэрлифтингийн спортыг Монгол улсад үндэслэгч, дасгалжуулагч багш, ОУХМ Ш.Энхсайхан, Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга нар харилцан зөвшилцөж, уг шийдлийг батламжилсан юм.
Пауэрлифтингийн спортын хэвтээ шахалтын УАШТ өнөөдөр МҮЭСТО-ны “Тэмүүжин” спорт цогцолборт эхэлж байна. Тэмцээнд хот хөдөөгийн 30 байгууллагын 140-өөд тамирчин эхний өргөлтийн захиалгаа өгөөд байна. Энэ удаагийн тэмцээний Ерөнхий шүүгчээр Улсын шүүгчийн албан ёсны үнэмлэх, батламжаа гардан авсан шүүгч Төгсбаяр, Энхболд нар ажиллахаар болжээ.
Пауэрлифтингийн хэвтээ шахалтын УАШТ эхэллээ | ||
Үзсэн: 2761 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.