
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 8. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 11. Адъяа гараг. Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, гурван хөх мэнгэтэй, хөхөгчин хонь өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Огторгуй
Өдрийн наран 8 цаг 34 минутад мандан, 17 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.
Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
ҮХЭР (4/20-5/20)
Гэр бүлийн өдөр байна. Хосуудын харьцаа хэвийн байх болно. Хүүхдүүддээ анхаарал халамж их хэрэгтэй. Багагүй мөнгийг тэдний сурч боловсруулахад зарцуулах тул санхүүгийн өөр эх үүсвэр дотроо төсөөлж төлөвлө. Хүүхдүүдээ анхаарал тавихгүй бол дүрсгүйтэж таны чихийг багагүй халууцуулах болно. Үүнээс үүдэн бухимдах, стресстэхгүйн тулд өнөөдөр хүүхэддээ анхаарал тавь.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Хайртай хүний дүүрэн сэтгэл танд байна. Гэвч та түүнийг үнэлдэггүй. Энэ таны алдаа гэдгийг ойлго. Таныг гэр бүлээс чинь гадуур хүрээлэлд энэ бүхний өчүүхэн хэсэг нь ч байхгүй хүмүүс байдгийг сана. Хайртай хүн чинь сэтгэлд хүрэхгүй, зарим зүйл дутагдаж мэднэ. Гэхдээ өөрийн амьдралаа далайн чанадын тэрбумтануудтай, алдартай одуудтай, кинотой бүү зүйрлүүл. Энэ тохиолдолд та дэндүү ядуу санагдаж, сэтгэлээр унахаас хэтрэхгүй. Өнөөдөртөө өөртөө байгаа бүхнээ үнэлж, үнэнтэй эвлэр.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Ерөнхийдөө эрч хүч буурч, өвчин тусах магадлалтай. Тэжээллэг витаминтай бэлдмэл хэрэглэ. Спортоор ачааллаа тааруулан хичээллэх эсвэл сайханд цэвэр агаарт алхвал маш тохиромжтой байна. Хүмүүсийн урилгыг хүлээн авах хэрэггүй. Биеэ сувилахад анхаарах цаг болжээ.
АРСЛАН (7/23-8/22)
Холын зочид ирж магадгүй. Тэдэнд өгөөмөр хандаж, өөриймсөг байгаарай. Та дотны хүндээ сайн талаа харуулж, түүний найдвартай түшиг тулгуур болно. Машин барихдаа бүрэн бүтэн байдлыг нь сайн шалгаарай. Согтуу жолоочоос болгоомжил. Гадуур гарахдаа ганцаар гараарай. Гэр бүлдээ цаг гаргаж, хүн бүрт таны нөлөө дутагдаж байна.
ОХИН (8/23-9/22)
Дотно хүмүүсийн харьцааг хардалт, уур хилэн, үл ойлголцол эвдэнэ. Одоо юуг ч өөрчлөөд хэрэггүй. Цаг хугацаа бухнийг байранд нь буцаана. Тохиолдсон бэрхшээлийн зарим хэсгийг дотно хүндээ яг одоо хэлэх боломжгүйг хэлэхээс өөр арга алга. Эрч хүчээ ашиглахыг хичээ. Гандан орж, залбирал үйлд.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Гэрээрээ хадөлмөр эрхлэх эсвэл гэр бүлийн асуудлаа шийдэхэд тун тохиромжтай байна. Анхаарлаа сарниулахгүй байх тусам ажил урагштай байна. Хариуцлагатай нягт нямбай байж, ирээдүйн сайн сайхныхаа тулд хүчээ зориул. Цэвэр агаарт аялах, дотно найзындаа зочлон очиход таатай. Жижигхэн алдаа гарлага гаргах аюултай байгааг сайн анхаар.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Магадгүй тааламжгүй өдөр.Энэ өдөр бие махбодь чинь ядарч, эрч хүч буурна. Ар гэрийн ажлууд ундарч, бүхий л асуудлууд санхүүтэй холбогдоно. Хөрөнгө санхүүдээ анхаар. Бэртэх, сэтгэлийн хямралд өртөхөөс болгоомжил. Сэтгэл тань тавгүй бол дотны хүндээ хандаарай. Дотроо хадгалаад байвал улам хямарна.
НУМ (11/22-12/21)
Амралтын өдрүүдээр таны орлого олох боломжийг нээж өгөх ирээдүйгээ төлөвлөх бололцоо гарч ирнэ. Энэ өдрийг жилийн төлөвлөгөө зохиох ажилдаа зориулагтун. Эхлэхээр төлөвлөсөн боловч амжаагүй санаагаа сайн төлөвлөж хэрэгжүүлвэл амжилтыг олно.
МАТАР (12/22-1/19)
Бие хямрах боловч удахгүй эдгэнэ. Гэрийнхэнтэйгээ чухал уулзалтанд явж, таны хувьд цаг хугацаа хурдан өнгөрнө. Биеэ чийрэгжүүлэх, дархлаагаа сэргээх эмчилгээг эхлүүлнэ. Хайртай хүний чинь халамж ихээр хэрэг болно. Үүнд хэт даварч болохгүй. Гэнэтийн зочлолтоос үүссэн ажлын шаардлага гарна бэлэн бай.
ХУМХ (1/20-2/18)
Тааламжгүй өдөр. Гэр бүлтэйгээ ойрхон бай. Ах дүүс, хөршүүдтэйгээ таагүй харьцаанд орж болзошгүй байна. Арилжаа наймаанд тооцоотой хандаарай. Мөнгө төгрөгийн алдагдалд орж магадгүй. Гэрийнхээ санхүүгийн зарим асуудалд бүү оролц. Ах дүүс, эсвэл найзуудтайгаа муудаж магадгүй тул тэдэнтэй шаардлагагүй бол уулзахгүй байж, шаардлагатай тохиолдолд хуучны хурц асуудлыг сөхөж тавихаас татгалз.
ЗАГАС (2/19-3/20)
Хэт мөрөөдөх хэрэггүй өдөр. Гадагш гармаар байсан ч , хэн нэгэнтэй уулзах байсан ч бодолтой хандаарай өнөөдөр. Сексийн харьцаанд та маш эмзэг байна. Хожим амаа барихгүйн тулд өнөөдөр ухаалаг бай. Гэр бүлтэй бол үр хүүхдүүд тань та хоёрын харьцааг бэхжүүлж байгааг сайн бодохгүй бол тэдний ирээдүйд сөрөг нөлөөлөх шийдвэр гаргаж болзошгүй.
ЗУРХАЙ: Үс засуулбал эрхтэн хурц болно | ||
Үзсэн: 3298 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.