Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны долоодугаар сарын 29-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Өнөө жил халаалтын улиралд 435 борлуулалтын цэгээр 280, 000 тонн хагас коксон түлш, 120,000 тонн сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд борлуулна.
Усан халаалтын зуух эзэмшиж буй аж ахуйн нэгж, айл өрхүүд түүхий нүүрснээс татгалзаж, мидлинг ашиглаж эхэлсэн. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Сонгинохайрхан дүүрэгт 800 өрхийг цахилгаан халаагуурт шилжүүлэх, Азийн хөгжлийн банктай хамтран Баянзүрх дүүргийн 303 айл өрхийг шахмал түлшнээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжүүлэх ажил эхэллээ.
| ЗГ:435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.