
Өнөөдөр Монголын Зохиолчдын Эвлэлийн 88 жилийн ой тохиож байна. Тэртээ 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр тус байгууллагыг нэрт зохиолч Д.Нацагдорж, С.Буяннэмэх зэрэг зохиолчид анх үүсгэн байгуулж байжээ.
Монголын Зохиолчдын Эвлэл үүсэн бий болсон цагаас хойш Монголын олон зуун зохиолчид тус байгууллагын гишүүнээр элсэж, амьдрал уран бүтээлээ холбосон байдаг.
Ойн баярын арга хэмжээний хүрээнд МЗЭ-ийн удирдлага их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлнэ. Мөн энэ өдөрт зориулан жил бүр “Алтан Өд“ оны шилдэг бүтээл шалгаруулах ёслолыг уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Д.Нарантуяа
Монголын Зохиолчдын Эвлэлийн 88 жилийн ой тохиож байна | ||
Үзсэн: 1155 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.