
Хэнтий аймгийн “Хан-Хэнтийн гар урчууд” ХХК-ийн хамт олон Монголын нууц товчоог эсгий эдлэл дээр зээгт ширмэл оёдлоор урлаж, Геннест бүртгүүлхээр санаачилсан билээ. Энэхүү бүтээлд учиг шингээх арга хэмжээ 21 аймгаар тойрон аялж байгаа бөгөөд одоогоор 20 дахь буюу Дорнод аймагт очоод байна.
Дээрх үйл ажиллагаа 2015 оны арванхоёрдугаар сард 60 гаруй оёдолчин оёсоноор эхэлсэн түүхтэй.
Дорнод аймагт очихоос өмнө тус бүтээлд 4000 гаруй иргэн гар бие оролцжээ. Эсгийний урт 108, өргөн 1,8 метр өргөн бөгөөд Монголын нууц товчооны бүлэг тус бүрийнх нь гол санаа, үйл явдлыг зурж, түүнийхээ дагуу оёод, эсгий болон ноосон эдлэлийн зориулалтын будгаар будаж амилуулах юм байна. Гэхдээ нэг бүлгийн санааг таван метрт багтаах ёстой аж.
Монголын нууц товчоог эсгий эдлэл дээр урлана | ||
Үзсэн: 733 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.