Шууд Chart

Хаягдал дугуйг түлшинд хэрэглэх нь хорт хавдар үүсгэх аюултай

2017-01-12 09:50:07

Нийслэлийн хэмжээнд жилд 5.2 сая тонн нүүрс хэрэглэж байгаагаас гэр хорооллын 134 мянган айл өрх 572 мянган тонн, дулааны гурван цахилгаан станц 3.5 сая орчим тонн, үлдсэн 1.3 сая тонн нүүрсийг 4ОО гаруй халаалтын нам даралтын зуух шатааж байгаа бөгөөд дээр нь 8О мянга орчим автомашин хорт бодис ялгаруулж агаар бохирдуулж байна.

Өвлийн улиралд угаарын хий, хүхрийн давхар исэл, азотын давхар исэл зэрэг агаар бохирдуулагч бодисууд зөвшөөрөгдөх хэмжээнээс 1О дахин их болдог. Үүний зэрэгцээ автомашины яндангаас гарч буй утаанд хар тугалга, зэс, цайрын хүчил их хэмжээтэй агуулагддаг бөгөөд энэ хүнд металлууд нь газрын хөрсийг их бохирдуулж хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө.

Өөр нэг аймшигтай баримт бол Нийслэлд 4ОО гаруй дугуй засварын газрууд байдаг бөгөөд нам даралтын зуухтай айлууд болон гэр хорооллын айлууд нэг дугуйг 15О төгрөгөөр худалдан авч түлдэг байна.

Синтетик резин болон нефтийн бүтээгдэхүүнээр хийсэн дугуй нь 17 төрлийн хүнд металь (бром, зэс, мөнгөн ус г.м) бензин болон олон төрлийн органик бодисуудыг агуулдаг. Түлшийг хэмнэх зорилгоор дугуй шатаах нь нийтийн эрүүл мэндэд төдийгүй хүрээлэн буй орчинд хөнөөлт нөлөөтэй. Шаталтын үед зуу, зуун хортой бодис агаарт дэгддэгийн нэлээд хэмжээний жижиг хэсгүүд нь уушгинд үлддэг байна. Цаашид цусанд орж улмаар бие махбодын аль ч хэсэгт хүрч өвчлөл үүсгэх чадвартай. Агаарт тархсан бодисууд дээр дурдсан хор нөлөөнөөс гадна астмтай хүмүүсийн зовиурыг нэмэгдүүлж,  зүрхний өвчин үүсэх шалтгаан болно. Дугуй шатаах үед үүссэн бодисууд эдгээр хордуулах нөлөөний зэрэгцээ хорт хавдар үүсгэдэг юм.

Хорт  нөлөөлөлд хүүхэд илүү өртөмтгий байдаг нь тэдний минутад амьсгалах тоо олон, уушиг болон бусад эрхтэн тогтолцооны хөгжил сул байдагтай холбоотой юм. Мөн хөхний сүүгээр эхээс хүүхдэд дамждаг байна. Хэдий их агаарын бохирдол өндөр байна хүүхдийн өвчлөл төдий хэмжээгээр их байдаг. Дугуй шаталтын дүнд бий болсон үлдэгдлүүд газарт тунаж гудамж, зам, талбайд хэдэн өдрөөр байх ба түүн дээгүүр хүн, машин явах бүрд агаарт тархаж, түүгээрээ эргэн амьсгалаар дамжин уушгинд орж хордуулдаг байна.

Түүнчлэн борооны усаар дамжин, ус, хөрсийг бохирдуулдаг. Энэ мэтчилэн хүнд металь болон хорт нэгдлүүд хэзээ ч устаж, алга болдоггүй бөгөөд ургамал, амьтан, усанд оршиж, хор хөнөөлөө тарьсаар байдаг.

Ард иргэдээ! Дугуй шатааж үр хүүхдээ болон орчин тойрны ахан дүүсээ хордуулахаа зогсоогтун! Дугуй шатааж байгаа бүх тохиолдолтой иргэн бүр тэмцэгтүн!

НМХГ-ын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтэс


Хаягдал дугуйг түлшинд хэрэглэх нь хорт хавдар үүсгэх аюултай  
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй