
Уншигч та бүхэнд ажлын байрны орчинд стрессийг бууруулах зарим арга замыг танилцуулж байна.
Эрүүл мэнддээ ашигтай, бүтээлч санаачилгатай ажиллахад тохирсон хөдөлмөрийн хамт олны нөхөрсөг сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал.
• Үүний тулд 2 долоо хоногт нэг удаа хамт олноороо бүлгийн ярилцлага, хөгжилтэй уулзалтын зохион байгуулж болох юм.
• Энэ өөрчлөлтийг хийх чадвартай, орчноо бүрдүүлэх авьяастай өөрийгөө болон бусдыг хүндлэх гэх мэт лидер хүнд зайлшгүй байх чадварыг эзэмшсэн удирдагчийг сонгон авч ажиллуулах нь ажлын байрны стрeссийн талаарх олон асуудлыг бууруулна.
• Хөдөлмөрийг зөв хуваарилан (эргоник), зөв зохион байгуулж оюуны ба биеийн хөдөлмөрийн ачааллыг тохируулах нь ажлын байрны стрeссийн дийлэнх хувийг арилгахад дөхөм болдог.
• Ажлын байрны нөхцөлийг сайжруулах алхмуудыг хийх хэрэгтэй.
• Тухайлбал, чимээ шуугианыг багасгах, гэрэлтүүлгийг тохируулах, тоосжилтыг арилгах гэх мэт. Тохилог орчинд хүн сэтгэл дүүрэн ажилладаг.
• Амралт завсарлагыг зохистой өнгөрүүлэхэд анхаарч албан байгууллага бүрт алжаал тайлах өрөөг /”Амралтын өрөө” нэртэй ч юм уу/ ажиллуулах нь үр дүнтэй. Үүний тулд энэ өрөөг жинхэнэ утгаар нь алжаал, стресс тайлдаг өрөө болгон тусгай хэрэгслүүдээр тоноглох хэрэгтэй. Жишээ нь, янз бүрийн массажны техник хэрэгсэл суурилуулах, голын ус шорчигнох, шувуудын жиргээ гэх мэт чимээтэй хуурцагнууд, сонгодог хөгжим, сэтгэл тайвшруулдаг лекц яриа бүхий хуурцаг болон тоглуулагч байрлуулах гэх мэт.
• Стресст оруулж буй орчноос зайлсхийж, эсвэл түүнийг өөрчилж чаддаг болгоход сургах сургалтад хамрагдах.
• Өөрөөр хэлбэл, янз бүрийн бэрхшээлтэй асуудлыг сэтгэлийн тэнхээгээр болон биеэ дайчлан тэмцсэний ачаар даван туулдгийг хүн бүрийн наад захын зайлшгүй хэрэгцээ болгох шаардлагатай.
• Идэвхтэй амралт, амрах дэглэмийн талаар мэдээлэл түгээх. Учир нь бие махбодийн байнгын хөдөлгөөнтэй идэвхтэй байдал ба чөлөөт цаг, ээлжийн амралт, ажлын завсарлагаар зөв амарсан амралт нь оюун санааны сэтгэл зүйн эрүүл мэндээ дээд түвшинд байлгах гол хүчин зүйл болдог.
Танд амжилт хүсье.
Ажлын байрны орчинд стрессийг бууруулах зарим арга зам | ||
Үзсэн: 887 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.