
Өнөөдөр аргын тооллын 2017 оны нэгдүгээр сарын 15. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн дунд цагаан хулгана сарын 18. Адъяа гараг. Их морь одтой, таван шар мэнгэтэй, хар бар өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Сансар
Суудал: Төмөр
Өдрийн наран 8 цаг 26 минутад мандан, 17 цаг 30 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Гөлөг тэжээх, золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Ах дүү, дотны найз, гэр бүлдээ зориулах өдөр. Анхаарлын төвд байх гэж хэт хичээх хэрэггүй. Та өмнөө тавьсан зорилго, ажилдаа хэт тэмүүлж, гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байснаа бага ч бол зас. Та гэр бүлээ анхаарлын гадна орхигдуулж байснаа хүлээн зөвшөөр. Та гэр бүлээсээ л ажлын үр бүтээлч байдал, эрч хүчийг авдаг юм шүү дээ. Эхнэрээ баярлуул, нөхөртөө урмын уг харамгүй хайрла, хүүхдүүдээ эрхлүүл.
ҮХЭР (4/20-5/20)
Идэвхитэй өдөр. Од эрхэс таныг найз нөхөд, санаа нэгтнүүд, янз бүрийн олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллахад таатай нөлөө үзүүлнэ. Иймээс дээрх ажлуудад идэвхтэй оролцож, өөрийн дуу хоолойг бусдад хүргэ. Өөрийгөө аль болох илэн далангүй, дайчин гэдгээ нотол. Харин оройдоо амарч иллэг массаж хийлгэн, бөх унтах хэрэгтэй байна.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Дотоод зөрчилөө арилгах өдөр. Хайртай хосууд хагацаж болзошгүй. Тэр танд ямар үнэтэй гэдгийг дотны хүндээ байнга давтан хэл. Хоосон романтик харилцаанууд илүү бодит хайр халамж та хоёрт хэрэгтэй болжээ. Амрагуудын хооронд үүссэн санал эөрөлдөөнийг шийдвэрлэхэд тохирсон цаг. Ажлын амжилт ил ч далд ч хувийн харилцаанаас ихээхэн хамаардгыг өөртөө хүлээн зөвшөөрч зарим зүйлийг уучил. Үг дуугарахгүй гэдэг заримдаа хамгийн зөв шийдвэр.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Найз нөхөдтэйгөө муудах, хэл амаа ололцохгүй байх болно. Та сандраад хэрэггүй, үүнийг давах гэж л нөхөрлөл байдаг. Гутарч, битгий толгойгоо алдаарай. Дуртай спортоороо хичээллэ. Удаан бодсон хоббигоо хэрэгжүүл. Үдээс хойш хэрэггүй зүйлд уруү татагдана. Төлөвлөөгүй ажлаас шууд татгалз. Муу хүмүүс таныг отож байна. Аюултай газруудаас холуур яв.
АРСЛАН (7/23-8/22)
Зорилгодоо хүрэх замаа хайх өдөр. Та амьдралын дардан биш, бөглөрөлтэй замаар явж байгаа. Өөрийн дуртай ажлаа хийж, зорилго руугаа явж чадаж байна уу гэж өөрөөсөө асууж, дүгнэлт хий. Сэтгэл чинь хангалуун биш ийм замаар явбал сайнаар бодоход хүмүүстэй харилцаж сурч, тэдний адил юмыг байгаагаар нь хүлээн авдаг болно. Тиймээс сайн бод. Та ямар ч ажил эрхэлж байсан эцсийн дүгнэлт гаргах гэж бүү яар.
ОХИН (8/23-9/22)
Хоолны дэглэм барих өдөр. Юунаас шалтгаалсан нь мэдэгдэхгүй бие хямарвал хоолны хэвийн дэглэм барьж, өөх тос, махнаас аль болох татгалз. Бие зовиурлах учир хийх ёстой ажил хойшлоно. Ямар нэгэн гомдол бухимдал үүсгэлгүй өөрийн боломжоор ажлаа амжуул. Дотны найзтайгаа уулзах хэрэгцээ гарна. Хөл, тулгуур эрхтнээ гэмтээхээс болгоомжил.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Салхинд гарч аялал зугаалгаар явахад тохиромжтой өдөр. Гэр бүлд таатай уур амьсгал үүснэ. Алсын аялал, томилолтоор явж магадгүй. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн бүү хэрэглэ. Биеийн эсэргүүцэл сайн байна. Үүндээ хэт эрдвэл эрсдэлд орно. Зарим хүний жижиг гэхгүй гуйлтаас татгалзаарай.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Амжилттай өдөр. Энэ өдөр ажил хэвийн байх тул төлөвлөсөн бараг бүх зүйл бүтнэ. Гэр бүлийнхэн, ойр дотныхонтойгоо харилцах харилцааг та өөрийн сайхан чанараар улам сайнаар тодруулна. Сайхан тааваараа амрах, танин мэдэхүйгээ хөгжилтэйгээр тэлэх зэрэг сайн. Биеийн эрч хүч, био энерги нэмэгдэнэ. Нийцтэй байдал тань олны талархлыг хүлээнэ. Өдрийн эхний хагаст сэтгэл зүйгээ тайван байлга.
НУМ (11/22-12/21)
Эрүүл мэндээ онцгой анхаарах өдөр. Ханиад, хатгаа хүрч болзошгүй. Уушиг, амьсгалын замын эрхтэнгүүдийн үйл ажиллагаа болон бөөр нуруугаа гэмтээхээс болгоомжил. Спорт, бие бялдарын хөгжлөөр ахиц гаргая гэвэл та өөртөө тодорхой шаардлагууд тавьж, итгэл үнэмшилдээ үнэнч байх хэрэгтэй.
МАТАР (12/22-1/19)
Романтик адал явдалтай учрах өдөр. Ганц бие бол үнэн хайртай учрах онцгой сайхан боломж олдоно. Боломжийг алдахгүй байхыг амьдрал гэнэ. Залуухан матаруудын хувьд энэ өдөр халуухан байна. Хэрвээ танд томилолтоор ажлаар явах шаардлага гарвал амжилтанд хүрнэ. Хэт сэтгэлийн хөөрлөө бага зэрэг хянаарай.
ХУМХ (1/20-2/18)
Амрах, эрч хүчээ нөөцлөх өдөр. Энэ өдөр аж ахуйн ажил, чухал яриа хэлэлцээ, бусадтай санал солилцоход тохиромжгүй. Хэн нэгэнд өөрийн үзэл бодлоо тайлбарлан итгүүлэхийг оролдох нь таатай үр дүнд хүргэхгүй. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар хотоос гадагш салхинд гарч чадахгүй бол ядаж л ойр зуур салхил. Цэвэр агаар танд хамгийн чухал эрч хүчийг өгөх өдөр. Эрүүл сэнгэнэсэн агаар сэтгэлд буй муу муухайг үлдэн хөөх болно.
ЗАГАС (2/19-3/20)
Хайртай хосуудын хувьд хүнд өдөр. Ужиг болсон хэрүүл дахин сэдэрч болзошгүй.Гэвч хайр дурлалд дүрсхийсэн тэвчээргүй зан хэрэггүй, зөөлөн нь хатуугаа дийлддэгийг баримтал. Хайртай хүнийхээ хувиа бодсон байдал, хэт өндөр шаардлага тавих нь эргэн тойрныхондоо хүйтэн хөндий байдал үүсгэж байгааг мэдрэх боломжыг олгоход цаг хугацаа орно. Магадгүй амттай сайхан оройн зоог байдлыг зөөллөх хамгийн сайн арга байх.
ЗУРХАЙ: Үс засуулбал эд малын гарлагатай | ||
Үзсэн: 723 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.