Японы өмнөд хэсгийн Күмамото мужид болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн дараа аврах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд амиа алдагсдын тоо 13-д хүрээд байна. Олон хүн сураггүй хэвээр байгаа тул аврагчид худалдааны төв, нурсан орон сууц, үйлдвэрийн байгууламжуудад эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.
Газар хөдлөлтийн улмаас Кашима хот дахь "Aeon Mall" худалдааны төвийн хоёрдугаар давхар нурж, олон хүн барилгын нурангид дарагдсан бол цаасны үйлдвэрийн байгууламжид мөн хүмүүс гацсан байна. Японы Өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид, гал сөнөөгчид болон онцгой байдлын багууд цаг нартай уралдан аврах ажиллагаа явуулж байгаа аж.
Ерөнхий сайд Санаэ Такайчи "аврагдахыг хүлээж буй хүмүүс байгаа учраас энэ бол цаг хугацаатай уралдсан ажиллагаа" хэмээн мэдэгдэж, бүх боломжит хүчийг дайчлан ажиллаж байгааг онцолжээ.
Газар хөдлөлтийн дараа Кюшүгийн хурдны галт тэрэгний хөдөлгөөн болон зарим нисэх буудлын үйл ажиллагааг түр зогсоосон байна. Мөн 36,900 орчим өрх цахилгаангүй, 9,500 өрх хийн хангамжгүй үлдэж, 9,000 гаруй хүн түр байрлах төвүүдэд шилжин суурьшжээ. Эрх баригчид хүчтэй дараах чичиргээ, хөрсний гулгалтын эрсдэлээс сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.
| Японд болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрчээ | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.