Шууд Chart

Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ

2026-07-29 12:02:27

Өнөөдөр гамшгаас хамгаалах, эрэн хайх, аврах ажиллагааны олон улсын зөвлөх Винстон Чангийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар онцгой байдлын салбарын эрх зүйн шинэчлэл, чадавхыг бэхжүүлэх бодлого болон эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлэг /INSARAG/-ийн гадаад ангилалд бэлтгэх ажлын талаар санал солилцлоо.

Онцгой байдлын байгууллагын санаачилгаар Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Олон улсын эрэн хайх, авран туслах зөвлөлдөх бүлгийн (INSARAG) стандартад нийцсэн хот дахь эрэн хайх, аврах дунд түвшний багтай болох” зорилтыг тусган хэрэгжүүлж байна. 

 Олон улсын зөвлөх Винстон Чанг INSARAG-ийн шаардлага хангасан үндэсний эрэн хайх, аврах багтай болох нь гамшгийн үед үзүүлэх үндэсний хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэхээс гадна бүс нутаг, олон улсын хэмжээнд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтойг онцоллоо.

 


Монгол Улсын эрэн хайх, аврах ажиллагааны чадавхыг олон улсын түвшинд хүргэнэ  
Үзсэн: 74 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй