Шууд Chart

Бариач тарвага

2017-01-15 13:14:47

Манайхан удмаараа ядуувтар тарвагачингууд явлаа. Ах аавын цахиур бууг гуйж үүрээд нэгэн өдөр тарвага агнахаар Түшээ Жаргалантын эхэнд гарчээ. Олон бүл тарвагатай болов уу гэмээр таван ам дусаалны салхины доод талд биеэ нууцлан сахиж хэвтлээ. Жин үдийн нар дээрээс төөнөхөд нозоорч залхуу нь хүрээд хоёр нүд нь анилдаж, тарвагыг харахтай манатай юм боллоо. Гэвч тэвчээр гаргаж хоёр нүдээрээ ээлжлэн ажигласаар байжээ. Гэтэл их удалгүй ахын сахиж харуулдан хэвтсэн нүхнүүдийн /дусаал/ цаад товгор дээгүүр нэгэн тарвага гүйж гарч ирснээ зог тусаж ийш тийш хараад шууд сахисан дусаал руу чиглэн хурдаллаа. 

Дусаалын дошин дээр ирж, нүхний амыг үнэрлээд орж цаашаа явчихлаа. Төдөлгүй нөгөө тарвага маань нэг том тарвага дагуулсаар гарч ирэв. Нөгөө тарвага нуруугаараа хотойж намхан болтол том тарвага түүн дээр ухасхийн мордлоо. Тарвага тарвагаа унасаар товгор дээгүүр давж далд оров. Ах хойноос нь мөлхсөөр ил гарч ажиглалаа. Том цагаан дошин дээр цэндгэр гэдэстэй нэг тарвага гэдэргээ харж тээрцэглэн хэвтэв. Нөгөө хоёр тарвага хажууд нь очиж харагджээ. 

Том тарвага унаж явсан тарваганаасаа балцаганан бууж, гэдэргээ харж хэвтээ тарваганы цүндгэр гэдсийг урд хоёр хөлийнхөө алгаар илж гарлаа. Удсан ч үгүй тэвдэж хэвтээ тэр тарваганаас мөндлүүд цувчих нь тэр ээ. Ай хөөрхий төрж /мөндөллөж/ чадахгүй байж л дээ. Тэгээд бариач тарвага уригдаж очоод илж, барьж, мөндөллүүлж байгаа нь тэр. Тарвага хүртэл бие биеэндээ тус хүргэж байдаг юм шүү дээ. Хүүхээд! Бариач тарвага байдаг юм шүү, хөөрхийс гэж Чулуунбат өвөө ярьж, муу мод гуулин толгойгоор гутлынхаа дээр тог тог хийлгэн тогшино. 

Л.Ширчин /Говь-Алтай аймгийн Цээл сум-90/ номоос. 


Бариач тарвага   
Үзсэн: 4853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.34.xxx] 2017-01-17 17:50
sonirholtoi yum aa
Зочин [24.126.10.xxx] 2017-01-16 05:23
udriin moonig gej baidag yum
Зочин [202.126.91.xxx] 2017-01-15 19:35
gaihaltai
lo [122.201.24.xxx] 2017-01-15 18:33
mundul turuh ueer tarbaga bandaganahaar targan bh uu
Zochin [66.181.186.xxx] 2017-01-15 17:34
Harin jin udeer ! Burhinuud iddegiig chi medehgui baih l daa !
Зочин [122.201.21.xxx] 2017-01-15 17:26
ЖИН ҮД НАР ДЭЭР ХӨӨРСӨН ҮЕД ТАРВАГА САХИДАГГҮЙ БИЛЭЭ УДАМ ДАМЖСАН ТАРВАГАЧИН ГУАЙ.
01 [139.5.218.xxx] 2017-01-15 18:03
чи мэдэхгүй л дээ, хашир бурхи жин үдээр иддэг юм.
чи мэдэхгүй л дээ, хашир бурхи жин үдээр иддэг юм. [139.5.218.xxx] 2017-01-15 18:03
чи мэдэхгүй л дээ, хашир бурхи жин үдээр иддэг юм.
Зочин [49.0.187.xxx] 2017-01-15 17:26
daraa n boodog hiisen uu
Зочин [171.125.242.xxx] 2017-01-15 17:08
ih sonin yumaa

Бидэнтэй нэгдээрэй