
Орхон аймгийн музей зориулалтын бус байранд үйл ажиллагаа явуулж буйгаас үүдэн музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтад эрсдэлтэй байдал үүсчээ. Иймд БСШУСЯ-аас энэ онд аймгийн музейн шинэ барилгын ажлыг эхлүүлэхээр төсвийн асуудлыг шийдсэн байна.
Дээрх аймгийн музей нь энэ байранд 1989 онд нүүн орсон аж. Энэ хугацаанд их засвар огт хийгээгүйгээс болж, дээврээсээ байнга ус чийг алддаг болжээ. Тэрхүү байдлаа өмнө нь удирдлагуудад уламжилж, 2008 онд шинэ барилгын зураг гаргаж, төсөв тооцойлоход хоёр тэрбум орчим төгрөг болсон ч хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй байсаар өдийг хүрсэн аж. Харин энэ удаа нааштай шийдэгдсэнд нутгийн иргэд баяртай байна.
Аймгийн музей нь 35 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 1700 орчим үзмэртэй гэнэ.
Орхон аймгийн музей шинэ байртай болно | ||
Үзсэн: 604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.