Шууд Chart

Улсын начин С.Баатарын нэрэмжит барилдаан боллоо

2017-01-24 17:49:46

"Хантайшир бөхийн дэвжээ"-ний уламжлалт барилдааны хүрээнд, Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, Монгол Улсын начин Сэдбайдарын Баатарын нэрэмжит барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Энэ барилдаанд улс аймгийн алдар цолтой болон сумын цолтой 76 хүчтэн зодоглосон. Барилдааны их шөвөгт шалгарсан бөхчүүд тойргоор өрсөлдөж, түрүү бөхөө тодруулсан юм. Улмаар Цээл сумын харьяат Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, мөн Цээл сумын харьяат, Улсын начин Л.Гантулга үзүүрлэж, Чандмань сумын харьяат Улсын гарьд Н.Ганбаатар шөвгөрлөө.

Монгол улсын начин, Нийслэлийн алдарт уяач Сэдбайдарын Баатар 1992 оны төрийн их баяр наадамд Монгол Улсын начин цол хүртэж, төрлөх Цээл сумаасаа төрөн гарсан хоёр дахь улсын цолтон болсон юм. Мөн Самбо жүдо бөхийн Спортын мастер цолтой бөгөөд бөхийн жүдо барилдааны УАШТ-нээс нэг алт, таван мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Улсын начин С.Баатарын нэрэмжит барилдаан боллоо   
Үзсэн: 2905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй