
Онгийн улаан нуурын “Мөсний баяр-2017” арга хэмжээ анх удаа зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээнд 200 орчим хүн оролцож, сүмо, олс таталт, шагайн харваагаар өрсөлдөв.
Говийн таван нуурын хамгийн том нь болох Онгийн улаан нуур 10 гаруй жил тасарч энэ жил эргэн сэргэсэн юм. Тус нуур орчимд зуншлага сайхан байсны зэрэгцээ өвөлжилт ч өнтэй байгааг нутгийн иргэд онцолж байна.
Эргэн сэргэж хүн малын зоог тэнийлгэсэн энэхүү нуурандаа нутгийн ард түмэн хүндэтгэл үзүүлэх зорилгоор тийнхүү тэмдэглэсэн юм. Өмнөговь аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Булган, Мандал-Овоо сумын удирдлага болон “Гайхамшигт говь” аялал жуулчлалын холбоо хамтран оролцлоо.
Цаашид Онгийн улаан нуурын Мөсний баяр арга хэмжээг тогтмол зохион байгуулж, Өмнөговьчуудыг нэгэн өдөр цэнгэг агаарт эртний тоглоом наадгай уламжлалаа сэргээж байхыг уриалж байна.
Онгийн улаан нуурын “Мөсний баяр-2017” боллоо | ||
Үзсэн: 1533 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.