Шууд Chart

Витамин С хүнсэндээ өргөн хэрэглэх нь буйлны үрэвслээс сэргийлнэ

2017-02-02 16:22:36

Ахимаг болон 35-аас дээш насны хүмүүсийн 75 хувь нь буйлны ямар нэгэн хэлбэрийн үрэвсэлтэй байдаг байна. Үүний улмаас 60 гаруй насандаа 40 хувь нь шүдгүй болдог. Шүдний гадаргад өнгөр суун удаан хугацаанд хадгалагдан хөгц бий болдог. Энэ нь яваандаа буйл руу орж үрэвсүүлдэг байна. Хоол идсэний дараа буйл, шүдний завсраар наалдан үлдсэн үлдэгдэл, бактерийг арилгаж амны хөндийг цэвэрлэж байхгүй бол буйлыг үрэвсүүлж сулруулна.

Үүний улмаас шүд суларч хооронд нь зай гарна. Энэ нь анхны шинж тэмдэг юм. Хоёр дахь шат нь буйлнаас идээ гарч хөндүүр болно. Улмаар шүд суларч унана. Буйлны үрэвслийг цаашид даамжрахаас өмнө дараах арга хэмжээг авч эдгээх боломжтой. Үүнд:
Шүдээ өдөрт 2-3 удаа сойздон сайтар цэвэрлэж байх. Шүдннй мэргэжпийн эмчээр үе үе цэвэрлэгээ хийлгэж байх.

Витамин С-г хүнсэндээ өргөн хэрэглэх нь буйлны үрэвслээс сэргийлэх чухал арга юм. Өдөрт 70 мг-аар нийт 6 долоо хоногийн турш хэрэглэхэд буйлны өвчин эдгэрдэг байна.
•          Кальци.
Кальци нь буйлны өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Кальци дутагдсанаас шүдний тулгуур яс хэврэгшиж биеийн эсэргүүцэл сулран янз бүрийн өвчинд өртөмтгий болдог. Кальцийн дутагдлаас сэргийлэхийн тулд сүү, сүүн бүтээгдэхүүнийг тогтмол хэрэглэх шаардлагатай.

• Гэрийн нөхцөлд арчлах арга. Шүдний сойзоо норгоод сод юм уу давсанд дүрээд буйландаа жигд түрхээд хэсэг байлгасны дараа усаар зайлна. Энэ нь бактерийг устгаж буйлны өвчнөөс сэргийлнэ.

Эх сурвалж: emch.mn


Витамин С хүнсэндээ өргөн хэрэглэх нь буйлны үрэвслээс сэргийлнэ   
Үзсэн: 603 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй