Шууд Chart

“Вашингтон Уизардс”-ийн тэргүүн тоглогч Жон Уолл 33 оноо авч, баг нь хожлоо

2017-02-03 16:42:11

Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний хүрээнд өнөөдөр дөрвөн тоглолт боллоо. Энэ өдөр Вашингтон Уизардс, Лос Анжелес Лейкерс багуудын тоглолт Веризон цэнгэлдэхэд болж 116, 108 онооны харьцаагаар Уизардс өөрийн талбайд өрсөлдөгчөө хожлоо.

Тоглолтын 3, 4-р үед Лейкерсийн залуус илүү оноо авсан ч эхний хоёр үед алдсан онооны зөрүүгээр тэд хожигдлоо. Ялангуяа тоглолтын хоёрдугаар үед Жон Уолл тэргүүтэй Уизардсчууд өрсөлдөгчөөсөө 15 оноогоор илүү болсон юм.

Энэ тоглолтын хамгийн өндөр үзүүлэлтийг Вашингтон Уизардсийн шилдэг тоглогч Жон Уолл талбайд 40 минутыг өнгөрүүлэхдээ 33 оноо, 11 ашигтай дамжуулалтаар тэргүүлсэн бол тэднээс Брэдли Бил 23 оноо, Марчин Гортат 21 оноо, самбараас 14 бөмбөг авч багаа тэргүүлсэн байна. Харин Лэйкерсээс Жордан Кларксон 20 оноо, Д'Анжело Расселл 17 оноо, 11 ашигтай дамжуулалт, Тарик Блэк 11 удаа самбараас бөмбөг авч шилдэг тоглолтуудаа үзүүлжээ.

Вашингтон Уизардс 29 хожилтой болсоноор  бүсийнхээ тэргүүлэгчдийн 4-р байрт бичигдэж байна. Тэд Дорнод бүсийнхээ шилдэг багуудаас 1-4 хожлоор дутуу явна.  

Нийтэлсэн: Б.Батхолбоо

“Вашингтон Уизардс”-ийн тэргүүн тоглогч Жон Уолл 33 оноо авч, баг нь хожлоо  
Үзсэн: 2919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй