
Өнөөдөр аргын тооллын 2017 оны хоёрдугаар сарын 5. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн өвлийн адаг цагаагчин үхэр сарын 9. Адъяа гараг. Хоёр хар мэнгэтэй, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, харагчин гахай өдөр.
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Хий
Өдрийн наран 8 цаг 02 минутад мандан, 18 цаг 01 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин өчүүхэн ирнэ хэмээжээ.
* * *ӨРНИЙН ЗУРХАЙ * * *
ХОНЬ (3/21-4/19)
Дотны хүмүүс тань таны аз жаргалын гол хэсэг байх өдөр. Хамгийн дотны хүмүүсээ гэртээ цуглуулж, баяр тэмдэглэ. Гэр бүлдээ халуун дулаан уур амьсгал бүрдүүл. Хийдэд очих, буян хийхэд сайн. Шинэ долоо хоногийг ядаргаагүй, эрч хүчтэй эхлэхийн тулд сайн амар.
ҮХЭР (4/20-5/20)
Энэ өдөр гэр бүлд хэрүүл үүсч магадгүй байна. Гэр орны зардал, өрхийн төсөв таны боломжийн хязгаараас хэтэрсэн бололтой. Өөрийгөө хайртай хүндээ эерэг ойлгуулах алхам санаачил. Эвлэрэхийн тулд хайртдаа гэрийн ажлын тэргүүн эрхийг олгохыг эөвлөж байна. Та дотны хүнийхээ эрх чөлөөг хэт хязгаарласанд асуудал оршиж байж болох юм. Эсвэл үнэхээр боломжгүй бол зардлаа танах талаар нухацтай шийдвэр гарга.
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Танд зугаатай өдөр болно. Таныг хайр сэтгэл хүлээж байна. Та дур булаам сайхан харагдана. Таныг хайр сэтгэл өөрөө даллан тосох болно. Таны дур булаам байдлын өмнө тэр тэсвэрлэхэд хэцүү байх болно. Зугаацаж цэнгэхдээ хэт ууж, согтохоос болгоомжил.
МЭЛХИЙ (6/22-7/22)
Гэр бүлийн дотор маргаан гарч магадгүй. Янз бүрийн эргэлзээ гарах байх. Энэ өдөр та азаа турших хэрэггүй. Одоо эрхэлж байгаа ажлаас их орлого орно. Эхнэр нөхрийн таагүй харьцаа аажмаар зөөлөрч ирэх сар гэхэд маш тааламжтай байдалд хүрнэ.
АРСЛАН (7/23-8/22)
Таны нүдэн дээр ялалтыг тань булаах оролдлого гарна. Гэвч дагалдан гарах үр дагавараа таны өрсөлдөгч муугаар хүртэх л болно. Гэлээ гээд та гар хумхин сууж болохгүй. Аль эртний төлөвлөсөн зүйлээ одоо гаргаж хожлын нүүдэл хий. Ажил чинь таныг олны танил болгож ашиг орлого, өөртөө итгэх итгэлтэй болно.
ОХИН (8/23-9/22)
Зөрчилдөөнт нөхцөл байдлаас бүү ай. Ажил хэргийн маргалдаанд ухаалаг байж бүдүүлэг байдал гаргах хэрэггүй. Таагүй мэдээ авах, эсвэл таагүй нөхцөлд орж нилээд их хөдөлмөрлөж, өөрийн чадахгүй ажлыг хийхэд хүргэнэ. Дулаан хувцаслаж, бөөр, уушигаа хамгаал. Дэлгүүрээс хэт их юм худалдан авах хэрэггүй.
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Идэвхитэй амрах, шинээр төлөвлөгөө хийх өдөр. Салхинд гарч, холын бараа хар. Шинэ дайралт хийх гайхалтай төлөвлөгөөгөө төгс болгон дотроо төсөөл. Хуучин харьцаандаа татагдах нь танд таагүй байдал авч ирнэ. Удаан хугацааны аялал гарвал таны сэтгэлийн ч биеийн ч ядаргааг гаргана. Хуучин таныг гомдоосон хүнд дахин хууртахаас болгоомжил.
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Та урьдаас таашгүй байдалд орно. Хуучинсаг үзэлтэй хүмүүсийн сүрдүүлгэд өртөнө. Уян хатан байж бүү шантар. Тэд таны амьдралд тийм ч гүн оролцох боломжгүй болго. Энэ өдөр спортоор хичээллэ. Олон янзын хобби, дур сонирхол төрж болох юм. Орон сууцдаа засвар хийх, гэр ахуйн хэрэглэл худалдан авна. Биеийн эрүүл мэндээ анхаарч, үе мөчний өвчнөөс сэргийл.
НУМ (11/22-12/21)
Таны гэр бүлд халуун дулаан, дотно уур амьсгал ноёлно. Халуун дулаан уур амьсгалыг аль болох удаан тогтоон барихын тулд жижиг сажиг гомдлуудыг мартацгаа. Та хүмүүсийн таны зэвүүг хүргэсэн үйлдлүүдэд хариу бүү өг. Стресст орохоос сэрэмжил. Тайвширч, сайтар унтаж авахыг танд зөвлөе.
МАТАР (12/22-1/19)
Хосууд хайр энхрийллээр дүүрэн байж, харьцаа нь шинэ үе шатандаа орж эхэлнэ. Та өгөөмөр сэтгэл гаргаж чаддагтаа юуны өмнө өөрөөрөө бахархах хэрэгтэй. Таны эрүүл мэнд муудах өдөр. Хэт ядрах, сэтгэл санаа цочирдохоос болгоомжил. Хоол хүнсэндээ анхаар. Хөнгөн боловч тэжээллэг чанартай, аминдэмээр баялаг байх хэрэгтэй. Та дасгал сургуулилт хийж, амьсгалын дасгал сайн хий.
ХУМХ (1/20-2/18)
Гэр бүлийн маргаантай өдөр. Хуучны асуудал дахин сөхөгдөж хэрүүл маргаан гарч болзошгүй. Өнгөрсөн асуудлаас болж харьцаагаа бүү муутга. Олон жил ханилсан хосуудын харьцаа таагүй болно. Тогтворгүй хосууд салж сарнихдаа хүрнэ. Хумүүстэй уулзах, удаан ярилцах ялангуяа шийдвэр гаргахад тохиромжгүй. Бүх асуудлуудаас түр зуур хөндийр.
ЗАГАС (2/19-3/20)
Идэвхгүй, амралтын өдөр. Кино үзэж эсвэл ном уншиж өнгөрөө. Биедээ хэт ачаалал өгөлгүй, сэтгэл санааны зовнилоос зайлсхий. Тулгамдсан асуудлуудыг ч аль болох хойшлуул. Энэ өдөр та өөрийгөө ажил хэргийн болоод амин хувийн ямар ч ажлаар дарах хэрэггүй.
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өвчин өчүүхэн ирнэ | ||
Үзсэн: 2515 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.