Монголчуудын өнө эртний түүх, соёлын өвийг тээж ирсэн уламжлалт "Үндэсний спортын VIII наадам" өнөөдөр албан ёсоор эхэллээ.
Тус наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн шилдэг 1,672 тамирчин үндэсний спортын 12 төрөлд 100 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Хаана: “Хүй долоон худаг”
Хэзээ: 2026.07.29 – 08.02-ны өдрүүдэд
Нээлтийн ёслол: Маргааш буюу 07 дугаар сарын 30-ны Пүрэв гарагт 11:00–13:00 цагийн хооронд төв талбайд болно.
Нээлтийн үйл ажиллагаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан болон бусад албаны төлөөллүүд, нийт баг тамирчид оролцоно.
Та бүхнийг хүрэлцэн ирж, өв соёлоороо бахархан наадахыг урьж байна.



| Үндэсний спортын VIII наадам эхэллээ | ||
| Үзсэн: 76 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.