Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайд М.Аубакир өнөөдөр Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, салбарын тулгамдсан асуудлаар нээлттэй ярилцлага хийлээ.
Уулзалтын үеэр Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн Нийгмийн ажилтнууд ажлын байранд тулгамдаж буй асуудал, Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажлын байранд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо илэрхийллээ.
Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Д.Шүр Төрийн албан хаагчдын 10%-ийн цалингийн нэмэгдлийг ТҮ (Төрийн үйлчилгээ) албан хаагчдад олгох боломжгүй байгаа бөгөөд бүрэн орон тоогоор ажиллахад ур чадварын нэмэгдэл олгох цалингийн сан хүрэлцэхгүй байгаа талаар, 2013 оноос хойш тавилга, эд хогшлын шинэчлэлт хийгдээгүй, хангамж дутагдалтай байгаа талаар, Нийгмийн ажилтнууд айл өрхүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийх явцдаа гэмтэж бэртэх тохиолдол гарч байгаа тул тэдний аюулгүй байдлыг хангах, эрсдэлийг бууруулахад төсвийн удирдлагаар дэмжиж ажиллах шаардлагатайг онцоллоо.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд М.Аубакир Нийгмийн даатгалын тухай багц хуулийг сурталчлан таниулахад салбарын хэмжээнд анхаарч ажиллах, "Хүүхдийн төлөө за бол заавал хийе" үндэсний хөдөлгөөнийг эрчимжүүлэх, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхдээ гүн гүнзгий орж, гэр бүлийн хүчирхийллийн суурь учир шалтгаантай нь тулж ажиллах талаар үүрэг өглөө.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын ерөнхий газрын Дотоод аудит, мониторингийн газрын дарга Ц.Үүрцайх Аймаг, дүүргийн ЗДТГ-аас томилон ажилладаг нийгмийн ажилтны албан тушаалын тодорхойлолтыг өөрчлөн чиг үүргийн давхардлыг албан ёсоор арилгах саналыг Төрийн албаны зөвлөлд гаргасан нь зүйтэй талаар санал хэллээ.
Баянзүрх дүүргийн түр хамгаалах байрны зохицуулагч Д.Эрдэнэцогт хүчирхийлэлд удаа дараа өртөж түр хамгаалах байранд орсон хүүхдийн Эцэг эх, асран хамгаалагчийг торгох арга хэмжээг зогсоож нийтэд тустай ажил хийлгэх гэх мэт биеэр эдлүүлэх арга хэмжээ авдаг болгох тухай хэллээ гэж Баянзүрх дүүргийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэсээс мэдээллээ.

| Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлтсийн албан хаагчид, нийгмийн ажилчидтай уулзлаа | ||
| Үзсэн: 88 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.