Шууд Chart

Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ

2017-02-05 12:48:29

Ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид дор дурдсан тэтгэмж, зардлыг олгоно. Үүнд:

           -Ажилгүйдлийн тэтгэмж

           -Мэргэжил олгох, давтан сургалтад хамруулахтай холбогдсон зардал

ДААТГУУЛАГЧИЙН АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ

Даатгуулагч нь дараах болзлыг хангасан тохиолдолд ажилгүйдлийн тэтгэмж авах эрх анх үүснэ.

-  Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажлаас чөлөөлсөн тухай шийдвэр гарахаас өмнө 24 сараас доошгүй хугацаанд төлсөн байх

-  Үүнээс сүүлийн 9 сард нь шимтгэлийг тасралтгүй төлсөн байх.

Энэ 2 болзлыг зэрэг хангаж ажилласан даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг 12 сараас доошгүй хугацаагаар төлсөн нөхцөлд тэтгэмж авах эрх нь дахин үүснэ.

ДААТГУУЛАГЧИЙН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДАХ ЭРХ

Ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагч ажилгүй болсноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдвал сургалтын зардлыг нь ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭ

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь, хэмжээгээр бодож олгоно:

Шимтгэл төлсөн хугацаа Тэтгэмж бодох хувь
5 хүртэл жил 45%
5-10 хүртэл жил 50%
10-15 хүртэл жил 60%
15 ба түүнээс дээш жил 70%

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУГАЦАА

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

 - Тэтгэмж авах тухай өргөдөл /бэлэн загварыг ашиглана/;

- Иргэний үнэмлэх, түүний хуулбар;

- Нийгмийн даатгалын дэвтэр;

- Ажлаас халсан тухай шийдвэр;

- Ажилгүй болсноо хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас.  

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ БУЦААН ТӨЛҮҮЛЭХ

Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ. 


Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ   
Үзсэн: 9349 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [202.70.46.xxx] 2017-02-05 17:17
Би 10сарл даатгал бөгөлсөн гэнэт ажилаасаа гарсан надад ажилгүйдлын тэтгэмж олдохуу
Зочин [202.9.43.xxx] 2017-02-05 16:52
ooriin huselteer ajlaasaa garsan mortloo ene tetgemjed hamragdaj boloh uu tsalingaa golood garsan ch gehiim uu Hariu
Зочин [62.167.114.xxx] 2017-02-05 15:33
buzaaj tolyyleh gesen hesgiig eroosoo oilgosongui, hen buzaaj toloh bolj baina,,,,,huuli esoor bol buzaaj toloh esgui,!!!! huuli busaar avsan bol harin oor hereg !!! yyniigee todruul.
Зочин [202.70.46.xxx] 2017-02-05 16:57
Ажилгүйдлийн тэтгэмж тэй байх 76 хоногийн дотор ажилд орсон/НДСанд шимтгэл төлсөн мэдээ нь орсон/бол буцаан төлнө.

Бидэнтэй нэгдээрэй