Шууд Chart

Дэлхийн анхны мөсөн номын сан Байгаль нуурт нээгдлээ

2017-02-06 13:49:12

Дэлхийн хамгийн анхны мөсөөр урлан бүтээсэн номын сан Байгаль нуурт өнгөрөгч амралтын өдрүүдэд нээгдлээ. Энэхүү мөсөн номын санг байгуулахын тулд ОХУ-ын 30 гаруй уран бүтээлчид сүүлийн сар гаруй хугацааны туршид урлан бүтээгээд байгаа бөгөөд энэхүү мөсөн номын санг байгуулахын тулд Байгаль нуураас 200 гаруй тон хэмжээтэй мөсийг авч ашигласан аж. Уран бүтээлчид нийтдээ 420 ширхэг ном хэлбэртэй дөрвөлжин том мөсөн ном бүтээж, тэдгээр номон дээр 1000 гаруй богино хэмжээний үгсийг сийлсэн байна.

Тэдгээр үгс нь дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүсийн илгээсэн хүсэл байгаа гэнэ. Тодруулбал,  Англи, Хятад, Солонгос, Герман, Украйн, Франц болон Орос улсуудаас хүмүүс онлайнаар хүслээ бичиж тэдгээр номын санг бүтээж байгаа уран бүтээлчдэд илгээсэн байна. Хүн төрөлхтний хүслийг шингээсэн энэхүү гайхалтай мөсөн номын сан Байгаль нуурын эрэг дээр 4-ээр сар хүртэл байх юм, мэдээж түүнээс хойш цаг агаар дулаарах учраас мөс аажимдаа хайлан алга болно. Харин хүслээ бичиж ирүүлсэн тэдгээр хүмүүс мөс хайлж дуусахад бидний хүсэл биелнэ гэж итгэж байгаагаа Ассошиетед пресс агентлагт өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн анхны мөсөн номын сан Байгаль нуурт нээгдлээ  
Үзсэн: 2109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй