Шууд Chart

Токиогийн тайзнаа “Хунт нуур” тоглогдов

2017-02-06 14:53:36

Монгол, Японы хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойд зориулсан соёлын арга хэмжээний гараа Токио хотын Улсын эрдмийн их театраас эхэллээ.

Тус театрын тайзнаа “Хунт нуур” бүжгэн жүжиг тоглогдсон бол 30 жилийн ойгоор Токио хотноо, мөн 40 жилийн ойгоор Улаанбаатар хотноо тоглож байв.

Харин ирэх зургадугаар сард Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулсан тоглолтыг Улаанбаатар хотноо толилуулахаар төлөвлөж байна.

Комаки балетийн ахлагч С.Кикүчи “Энэ удаагийн тоглолтыг Япон, Монголын хооронд дипломат харилцаа үүссэний 45 жилийн ойд зориулав. Монгол төдийгүй дэлхийн олон оронд балетийн урлагаар дамжуулж хамтын нөхөрлөл, харилцааг идэвхтэй өргөжүүлэх болно” гэв.

Хоёр орны хооронд дипломат харилцаа үүсч хөгжсөний 45 жилийн ойд зориулсан “Хунт нуур” бүжгэн жүжигт Америкийн “Бостон балет”-д ажиллаж буй Монгол Улсын гавъяат жүжигчин Д.Алтанхуяг тусгай зочноор уригдан бүжиглэв.

Комаки балет нь 1946 онд байгуулагдаж, Японд анх удаа “Хунт нуур” бүжгэн жүжгийг дэглэн тавьж байсан юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Токиогийн тайзнаа “Хунт нуур” тоглогдов  
Үзсэн: 506 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй