
НҮБ-аас жил бүрийн хоёрдугаар сарын 4-ны өдрийг хорт хавдрын эсрэг тэмцэх өдөр болгон зарлаж, дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх болсон. Харин энэхүү өдрийг тохиолдуулан, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас судалгаа явуулж, тайлан гаргаснаа олон нийтэд танилцууллаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар бол, манай гараг дээр жил бүр 9 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа тухай танилцууллаа. Гэхдээ энэ өвчнийг эрт үед нь оношилж чадвал эдгэрэх боломж байдаг гэдгийг олон нийтэд давхар сануулж байгаа юм. Нийт хорт хавдраар нас барагсдын бараг 30 хувь буюу 1,7 сая нь зөвхөн элэгний хорт хавдраас болж, нас барж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын цахим хуудсанд байршуулсан судалгааны тайлан дэлхийн нийтийг хавдрын өвчний эсрэг анхаарлаа хандуулах цаг болсныг харуулж байна. Дэлхий дээр аливаа өвчний улмаас амиа алдаж байгаа 6 тохиолдол тутмын нэг нь хавдар болон түүнтэй холбоотой өвчнөөс шалтгаалсан байдаг.
Мөн жил бүр 40 сая хүн хавдартай хэмээн оношлуулдаг бөгөөд тэдгээр хавдар туссан хүмүүсийн 8,8 сая нь амиа алджээ. Амиа алдсан иргэдийн дийлэнх нь өвчнийхөө сүүлийн шатанд нь орсны дараа оношлуулдаг нь хавдрын улмаас нас барагсдын тоог ийнхүү өсгөж байна гэж тайланд онцолсон байна. Иймд тус байгууллагаас эрт оношлогоо чухал болохыг анхааруулж байна. Түүнчлэн, хэдий хорт хавдар туссан ч өвчнийхөө оношийг тогтоолгосноос хойш 5 болон түүнээс жил амьд яваа бол энэ өвчин эдгэрнэ гэж үздэг байна. Сүүлийн жилүүдэд хөх, умайн хүзүү, бүдүүн гэдэсний хорт хавдар өвчин газар авах болсон бөгөөд эдгээрийг эрт үед нь оношилж, эмчилгээг түргэн эхлүүлснээр өвчнийг эдгээх боломжтой юм.
Ер нь хорт хавдар өвчнийг эрт үед нь оношлуулах нь эдгэрэх магадлалыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эмчилгээнд шаардагдах зардлыг 2-4 дахин бууруулдаг байна. 2010 оны байдлаар, хорт хавдрын эмчилгээний зардалд дэлхийн хэмжээнд 1,6 триллеон америк доллар зарцуулсан гэсэн судалгаа байдаг аж. Хэрвээ оношлогоог эрт хийж, хавдрыг эрт илрүүлбэл эдгээр жил бүр нас барж байгаа хүмүүсийн 30-50 хувийг аврах боломжтой юм. Хорт хавдрын өвчлөл сүүлийн 20-оод жилийн дотор 70 гаруй хувиар нэмэгджээ.
Дэлхийн хэмжээнд жил бүр 40 сая хүн хавдартай хэмээн оношлогддог | ||
Үзсэн: 1097 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.