
Арабын Бүгд Найрамдах Египет улсын "I DIVE Tribe" хэмээх тус улсын далай тэнгисийн байгаль орчныг хамгаалж, судалдаг шинжээчдийн баг далайн гүнд уран баримлын цогцолбор паркийг байгуулаад байна. Эртний түүхэн зураглалыг мэдрүүлэх энэхүү уран баримлууд нь зүгээр нэг баримлаар зогсохгүй усан доорх эко системийг дэмжих зориулалттай бүтээгдсэн юм. Мөн тус улсын анхны хамгийн гүн шумбагч буюу 332 метрийн гүнд шумбаж "Геннисийн ном"-д бичигдсэн Ахмед Гебрийн гэгээн дурсгалд зориулан бүтээжээ.
Түүнчлэн улаан тэнгист ховордоод байгаа шүрэн арлыг хамгаалахын тулд шумбагчдын анхаарлыг энэхүү цогцолбор руу татах зорилготойгоор байгуулжээ. Одоогийн байдлаар эко системийг дэмжих зорилготой нийт зургаан уран баримал байгаа бөгөөд дараагийн шинэ баримлуудыг Улаан тэнгист суулгах ажлыг хийж буй юм байна. Энэхүү долоо дахь баримал нь эртний Египетийн Птах бурханы дүр юм. Уг цогцолборыг байгуулахын тулд 100 гаруй ширхэг боржин чулууг ашиглажээ.
Ай-Дайв триб багийн удирдлагууд болон судлаачид одоогоос 30, магадгүй 70 жилийн дараа дэлхий дээрх шүрэн арал сүйрэх өндөр эрсдэлтэй байгаа учир тэр үед зөвхөн энэхүү газар доорх байгууламж л үлдэнэ гэдгийг онцолж байгаа юм.
Далайн гүнд уран баримлын цогцолбор байгуулжээ | ||
Үзсэн: 852 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.