
“Цагаан сар-2017” үзэсгэлэн худалдаанд Завхан аймгийн гар урчууд оролцож байна.
Тус аймаг нь ирэх дөрвөн жилд хэрэглэдэг бус үйлдвэрлэдэг аймаг болох зорилт тавин ажиллаж бүтээгдэхүүнүүдээ олон нийтэд танилцуулсаар байна.
Тухайлбал “Шангри Ла Моол”-д болж буй сар шинийн баярт зориулсан тус үзэсгэлэн худалдаанд гар урчууд бүтээлээрээ оролцож байна.
Үзэсгэлэн худалдаанд Завхан аймаг иж бүрэн сийлбэртэй Монгол гэр, эсгий эдлэл, үндэсний уламжлалт зүү ороож оёсон Монгол гутал, даалин, хавтаг, хос дээл гээд 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.
Энэ оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа Завхан аймгийн “Бизнесийг дэмжих нэгж” энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулахад хамтран ажиллажээ.
Гар урчуудын шилдэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа энэ сарын 25 хүртэл үргэлжилнэ.
Завханчууд гар урлалын үзэсгэлэн гаргажээ | ||
Үзсэн: 732 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.