
Элэг хэр том эрхтэн бэ?
- Элэг нь бидний биед байдаг хамгийн том эрхтэн бөгөөд дунджаар 1200-1400 гр жинтэй, хөндлөнгөөрөө 20 см, уртаараа 15-17 см, зузаан нь 12 см байдаг.
Элэг хаана байрладаг вэ?
- Элэг хэвлийн баруун дээд хэсэгт өрцний дор байрладаг. Зөв биш , пөмбөгөр хэлбэртэй, цуллаг эрхтэн. 2 дэлбэн 8 сегменттэй. Сегмент бүрд үүдэн вен , элэгний артери орж , цөсний цорго, элэгний вен гардаг.
Элэгний бүтэц үйл ажиллагааны нэгж юу вэ?
Элэг нь бүтэц, үйл ажиллагааны үндсэн нэгж болох ацинусуудаас тогтоно. Ацинусыг элэгний эс (гепатоцит)-үүд бүрдүүлэх ба анатомын бүтэц онцлогоос шалтгаалан нэвтрэх, дамжуулах, ялгаруулах гэсэн 3 бүсэд хуваадаг. Эдгээр бүсүүд нь өөр өөрийн онцгой үүргийг хүний бие махбодид гүйцэтгэж байдаг.
- Элгэнд элэгний эс (гепатоцит)-үүдээс гадна цөсний сувганцрууд байна. Энэ нь элэгний эс (гепатоцит)-ээс үүсэс цөсийг дамжуулах маш жижиг сувганцар бөгөөд сувганцрууд нийлж цөсний ерөнхий цоргыг үүсгэх бөгөөд цөсний хүүдийд нээгдэнэ.
Элэгний цусан хангамж?
Элгэнд орж буй цусны: 75% нь үүдэн венээр, 25% нь элэгний артериар хангагддаг
Элэг ямар үүрэгтэй вэ?
Элэг шиг олон талт ажиллагаа бүхий эрхтэн бидний биед байхгүй бөгөөд маш том лаборатори юм. Элэгний үндсэн үүргүүдийг товчлон дурдвал:
- Цэвэрлэх- эм, бодисын солилцооны эцсийн бүтээгдэхүүн, янз бүрийн хор болон архи, согтууруулах ундааг таны биеэс цэвэрлэж хоргүйжүүлнэ.
- Нийлэгжүүлэх – цус бүлэгнэлтийн хүчин зүйлс болон уураг (альбумин) нийлэгжүүлнэ.
- Агуулах –эрдэс бодис, витамин, сахарыг хадгална. Эдгээрийг шаардлагатай цаг үед нь цус руу гаргаж энергийг үйлдвэрлэнэ.
- Хувиргах – идсэн хоол хүнсний шимт бодисыг уураг болгон хувиргаж булчинг тань хєдлєхєд тусална.
- Бодисын солилцоог зохицуулах – элэг нүүрс ус, өөх тос, уураг, витамин, даавар, фермент, эрдэс бодисын солилцоонд идэвхитэй оролцож зохицуулна.
- Будагч бодисын солилцоонд оролцох- Цусны задралаас үүсдэг билирубиныг шүүрэх, холбох, ялгаруулах үйл ажиллагааг явуулдаг ганц эрхтэн юм. иймээс бидний шээс шар, баас бор өнгөтэй гардаг. Энэ солилцоо алдагдвал арьс салс шарлаж, шээсний өнгө өтгөрч, баасны өнгө цайрдаг.
- Цөс үүсгэх- цөсний хүчлийн тусламжтайгаар өөх тосыг задалж А, D, E, K аминдэмүүдийг зохицуулж илүүг нөөцлөнө.
Элэг гэмтэх шалтгаанууд:
- Вируст гепатит (A, B, C, D, E)
- Эм – жирэмснээс хамгаалах, сүрьеэгийн эсрэг, унтуулах, тайвшруулах, шээс хєєх г.м
- Зарим тєрлийн нян (E.Coli, salmonella)
- Шимэгчид
- Хорт бодисууд (архи-спирт, тамхи, ариутгагч бодисууд, цэвэрлэх уусмалууд, бясааны хор)
- Бусад
Цөсний бүтэц үйл ажиллагаа
- Урт: 8-12 см
- Өргөн: 3-5см
- Лийр хэлбэртэй
- Эзлэхүүн : 40см3
- Элэгний доод гадаргууд байрладаг
- Элэгний баруун зүүн дэлбэнгээс цөсний цорго гарч хоорондоо нийлж элэгний ерөнхий цорго: өргөн-0,4-1,0см, урт: 2,5-3,5см
- Элэгний цорго цөсний хүүдийн цорготой нийлж цөсний ерөнхий цорго: урт: 6-8см, өргөн: 0,5-1,0см
- Цөсний ерөнхий цорго нь дээд гэдэсний уруудах хэсэгт нойр булчирхайн цорготой нийлж, дээрх гэдэсний том хөхлөгт – Фатерын хөхлөгт нээгддэг.
Цөс үүсэлт тасралтгүй явагдах ба эрчим нь байнга өөрчлөгдөж байдаг. Хоол идэх үед хамгийн ихээр ялгардаг. Өдөр бүр 600-800 мл цөс үүсдэг ба 0.5 л цөс 12 хуруу гэдсэнд ялгардаг.
Элэг хүний биеийн хамгийн том эрхтэн | ||
Үзсэн: 13198 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.